О.Баасанхүүг МАХН-ын гишүүний бүртгэлээс хасна

М.БААСАНДЭЛГЭР

МАХН-ын дүрмийн өөрчлөлт болон О.Баасанхүүг тус намын даргаар бүртгэх эсэх асуудлыг Улсын Дээд шүүх хэлэлцлээ. Шүүх хуралд МАХН-ын дэд дарга С.Ганбаатар, Ц.Оюунбаатар,, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян болон   Ц.Шаравдорж нар оролцлоо.  О.Баасанхүү гишүүн, нийслэлийн МАХН-ын дарга асан Г.Бямбасүрэн нар оролцсон юм. Шүүх хурал хоёр цаг үргэлжилсний эцэст Улсын Дээд шүүхээс УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАХН-ын даргаар бүртгэхээс татгалзах шийдвэрийг гаргалаа. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян “О.Баасанхүү, Г.Бямбасүрэн нарын хүмүүс нь намын дүрэм, улс төрийн намын тухай хуулийг зөрчиж, Монголын ард түмний өмнө луйвар хийх гэж оролдсон. Олон мянган гишүүн, дэмжигчтэй МАХН-ыг булааж авах гэж байсан хууль бус үйлдлийг Улсын Дээд шүүх таслан зогсоолоо. Цаашдаа энэ хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэнэ. О.Баасанхүү нарын хүмүүс ёс суртахууны эрхгүй хүмүүс учраас гишүүний бүртгэлээс хасагдсанд тооцож байна. МАХН-ын албан ёсны “II Их чуулган”-ыг ирэх сарын 9,10-ны өдөр зохион байгуулна” гэв. УИХ-ын гишүүн О.Баасанхүү болон түүний хүмүүс шүүхийн шийдвэр танилцуулахад танхимд байсангүй.

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө