Олимпийн үеэр зочилж болох газрууд

Х.ОЮУНБОЛД

Өмнөд Солонгосын ПёнЧан хотод өвлийн олимп ирэх сард болно. Тэнд очсон хүмүүс олимпийн тоглолтоос гадна хаана ямар газар очиж сонирхож болох,  Таны олимптой аяллын үеэр зочлон саатаж болох  газрын талаар “Epoch times”  сонины гэрэл зурагчин Бенжамин Частины бичсэн тэмдэглэлийг хүргэж байна.

 

Кёнбукгүн ордон

Өмнөд талын хаалга бол  Өмнөд Солонгосын  хамгийн том ордон Кёнбукгүн ордны хамгийн том гол хаалга юм. Энэ ордон олон удаа сүйтгэгдсэн. Мөн Япон Солонгосыг XVI зуунд эзэлснээс хойш олон удаа нөхөн сэргээж зассан. Сөүл хотод байдаг таван гайхамшигт ордны нэг бөгөөд нэр нь маш том, хөх тэнгэрт ивээгдсэн гэсэн утгыг илэрхийлдэг байна.

Ордныг  Сөүлийн төвд 1935 онд барьж босгосон үеэс хойш алдаршжээ. Харин 1500 оны эцсээр япончууд эзлэн түрэмгийлэх үеэр шатсан бөгөөд 1867 онд сэргээн барьсан байна. Түүнээс хойш 1900 оны эхээр  япончууд  Солонгосын ихэнх хэсэгт  хяналтаа тогтоосны дараа сүйдсэн ч өнөөдөр ордныг  бараг дахин барьсан байна. Ордныг үзэх тасалбарын үнэ 1500-3500 вонын үнэтэй. Харин ажиллах цагийн хуваарь улирлаасаа хамаарч өөр байдаг ажээ.

 

Ард түмний тосгон

Энэ тосгон нь Сөүлээс өмнө зүгт оршдог Юнъинь хотод байдаг.   Тосгоныг Чусоны эзэнт гүрний үеийн ард түмний амьдралын  хэв маягийг харуулахын тулд барьжээ. Тэнд сайн хоол, гар урлалын багш нар болон үндэсний багаж зэвсэг харж болохоос гадна дуу,бүжгийг харж, сонсч болно. Хүүхдүүд тоглоомын талбайд тоглоомууд болон гар урлалын эд зүйлсийг сонирхох боломжтой.  Тосгоныг үзэхээр очсон хүмүүсийн ихэнх нь үндэсний хувцсыг түрээслэн өмсч тосгоноор зугаалж болно.  Тэнд очих гэж байгаа гадаад хүнд хамгийн багадаа хагас өдөр зарцуулна гэж тооцоолохыг зөвлөдөг ажээ. Учир нь тэнд үзэж харах, туршиж үзэх зүйлс олон байдаг байна.  Үнэийн  хувьд  11-18 мянган воны үнэтэйгээс гадна  09:17 цаг хүртэл ажиллах хуваарьтай юм.

 

 

Солонгос үндэсний уламжлалт гал тогоо хүрээлэн Жеон Ган Вон

Өмнөд Солонгост үзэж харах гоё зүйлсээс  гадна дурдахгүй өнгөрч болохгүй нэг зүйл бол гал тогоо нь юм.  Хэдийгээр та солонгос хоол идэж байсан ч  тэнд хийдэг хоолны амттай харьцуулах аргагүй байдаг байна.  Жуулчдыг оронгуут үүднээс нь олон төрлийн дарсан ногоотой гар хийцийн торхнууд угтана.  Хоолонд хэрэглэдэг бүх ногоог  тэнд тарихаас гадна бүгд эрүүл хүнс.  Тэнд очсон хүн 10 эсвэл түүнээс дээш хүнтэй баг бүрдүүлээд  ширээ захиалбал уламжлалт аргаар өөрөө кембаб хийж болдог байна.  Хүрээлэнг  тойрсон 53108.352 км гаруй газар бий.  Ингэснээр тэнд очсон хүмүүс цэцэрлэгээр зугаалж, хүрхэрээ харж, музейд зочлох болон гайхалтай шувуудынх цуглуулгийг бас харж бахархаж болох юм байна.  Үнэийн хувьд 10-30 мянган  вон. 09:17 цаг хүртэл ажилладаг ажээ.

 

Цанын бааз болон Алпенис дахь цанын музей

Алпенис дахь цогцолбор нь  их сайхан байгальтай. Цанаар гулгадаггүй ч  үзэж сонирхох зүйл  ихтэй ажээ. Тухайлбал, Өмнөд Солонгосын цасны спортын тухай түүхийн олдворуудаас сурч болно.  Мөн тэдний өвөг дээдэс цаныг зохиож, хэрэглэсэн тухай мэдэж болох юм. Түүнээс гадна цогцолборыг бүхэлд нь харж болох 48.7 метрийн өндөртэй цамхагаар зочилж болно. Энэ газраас машинаар 10 минут явах газарт өвлийн олимп болох ПёнЧан хот байдаг. Тэнд 4D театрт бий. Тэнд очсон хүмүүс виртуал ертөнцийн  бобслейн багийн гишүүн болж цанын замаар гулгах боломжтой. Мөн цогцолбороос холгүй үндэсний цэцэрлэгт хүрээлэн Oдaэсaн, Өмнөд Солонгосын ургамлын цэцэрлэг болон Хеунгжеонгийн үзэсгэлэнт хөндий байдаг ажээ.

 

Вольчжанса сүм

Өмнөд Солонгосын  том сүмүүдийн нэг бол Вольчжанса сүм юм. Сүмийг 643 онд  Жажан хуварга Хятадын Тан гүрнээс буцаж ирснийхээ дараа бариулжээ.  Домогт өгүүлснээр Жажан хуварга ирэхдээ Будда Шагжумуни бурхны биеийн жаахан хэсгийг авчирсан гэдэг.  Тиймээс сүмийг түүний дурсгалд зориулан барьж босгосон гэдэг ажээ. Сүмийн нэр “Зүрхний үзэсгэлэнт сар” гэсэн утгыг илэрхийлдэг.  Шашин бол солонгосчуудын хувьд их чухал.   Тиймээс тэд амьдралдаа үнэнч шударга байхын ач холбогдол  их чухал болохыг илтгэдэг байна. Вольчжанса сүм нь их эртний сүм бөгөөд  япончууд шатаажээ. Түүнээс хойш олон жилийн дараа сүмийг сэргээн босгосон.  Сүмийн  ихэнх хэсэг  хятад хэв маяг. Сүмийг үзэх тасалбарын үнэ 20-270 мянган вон.  Харин ажиллах цагийн хуваарь нь  хөтөлбөрөөс хамааран өөр байдаг байна.

 

Сөүлийн шөнийн зах Бамдокаэби

Сөүл бол шөнийн амьдрал болон  шөнийн захуудаараа алдартай. Баасан,бямба гаригийн шөнө солонгосчууд амтат хоол санал болгох олон хоолны мухлагаар үйлчлүүлдэг.  Мөн  тэнд дуу хөгжим, бүжиг ч бий.  Дэлгүүр хэсч,  Хан Риверсайд цэцэрлэгт аян замын хээрийн хоол идэж буй мэт газар сууж хооллох боломжтой.  Шөнийн зах нь  оройн 18:00-23:00 цаг хүртэл ажилладаг байна.

 

Интоор цэцгийн баяр

Өмнөд Солонгост очиж үзүүштэй  баяр бол интоор цэцэглэх цагаар хийдэг баяр юм. Гэвч өвлийн олимп 2018  дөрөвдүгээр сард буюу интоор цэцэглэх цагаар болохгүй нь харамсалтай. Түүнийг ид цэцэглэх цагаар буюу дөрөвдүгээр сард  интоорын баярыг тэмдэглэдэг. Энэ баярыг  Чхонгечхон нууртай ойрхон байгуулсан Каннөн хотод өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Интоор нь гуравдугаар сарын сүүл дөрөвдүгээр сарын дунд үеийг хүртэл ургадаг ажээ.

 

Сөүлийн Инсадон зах

Энэ захыг   худалдааны бүх төвөөс гадуур бүлэг жуулчидтай явж байгаад олсон юм. Энэ захыг Өмнөд Солонгосоос олж болох хамгийн сайн захын нэг гэж болно.  Зах дээр англиар бичсэн тэмдэгтэй хаяг  цөөхөн. Гэхдээ үндэсний хувцас, гар урлалын зүйлс, солонгос хоол гээд хайсан бүх зүйлээ энэ захаас олж болно. Зах дээрээс олсон хамгийн аятайхан газар бол нэг байшингийн хоёр давхарт байрладаг солонгосын уламжлалт ногооны цайны газар байлаа. Яваад оронгуут өвс, цайны үнэр ханхалсан газар ороход нэг эмээ инээмсэглэн бидэнтэй мэндлэв. Ресторанд байгаа юм шиг сэтгэгдэл огт төрсөнгүй.  Яг л айлд зочилж буй мэт санагдсанаас гадна Өмнөд Солонгост байх хугацаанд уусан хамгийн амттай,сайхан цайгаар биднийг дайлсан юм. Тэр өдөр бороо их орсон бөгөөд бид үүнээс илүү тухлаг газар очихыг хүссэнгүй.  Бид энд цай ууж, ярилцаж, солонгосын соёлд ууссан нэг өдөр байсан юм.

 

Хуасон цайз

Чонжу хааны зарлигаар XYIII зуунд Чусоны  хаанчлалын сүүл үеэр барьсан. Түүний хана  6.4 км үргэлжилдэг.  Тэрээр аавдаа үнэнчээ илэрхийлж цайзыг босгож, хананых нь цаана шарилыг нь нуусан гэдэг.

Өмнөд Солонгост 1950 онд өрнөсөн дайны улмаас цайзын нэг хэсэг нурсан байна.  Хэдэн жилийн дараа цайзын ихэнх хэсгийг  сэргээн засварласан боловч одоог хүртэл энэ ажил үргэлжилсээр байгаа. Цайзыг 1997 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэжээ. Хуасон цайзыг  50-1000 вонын тасалбараар үзэх боломжтой.

 

Куанмёны агуй

Энэ агуйн  нэр нь сайхан амьдрал гэсэн утгатай. Энэ агуй 1912 онд  Японы дарлалд байх үед алтны уурхай байжээ. Харин дараа нь Солонгосын дайны дараа дүрвэгсдэд зориулсан  нууц байр болгосон байна.  1972 онд давсалсан хавч хадгалдаг агуулах болгожээ.  Харин 2011 онд  Өмнөд Солонгосын  үндэсний  аж үйлдвэрийн газрыг нээсэн байна. Агуйн зарим онцлох газрууд ургамлын цэцэрлэг, олон төрлийн загастай  аквариум,  30 метрийн өндөр, өргөнтэй, минутад 1.5 тонн  шоо ус урсдаг Алтан хүрхэрээ, 100 гаруй төрлийн дарсаар үйлчилдэг ресторан байдаг ажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө