У.Хүрэлсүх: Зуух тараах бодлогогүй яриагаа зогсоо, Н.Цэрэнбат сайд аа

С.САРУУЛ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад өөрийн цахим хуудсаараа дамжуулан хатуухан анхааруулга өгөв. Тэрээр “БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад анхааруулъя. Зуух тараах тухай бодлогогүй яриагаа зогсоо. Манай Засгийн газар утааны эсрэг эрчим хүчээр хангах, орон сууцжуулах, нүүрс боловсруулах үйлдвэр барих зэрэг олон үе шаттай арга хэмжээ хэрэгжүүлэх ёстой. Асуудалд ухарч биш урагшаа харж ханд” гэсэн байна. Харин олон нийтийн зүгээс тэнхимийн сайдтайгаа уулзаад шийдэх боломжтой атал цахим ертөнцөөр ингэж байгаа нь ёсзүйгүй. Мөн БНСУ-руу албан ажлаар хамт атлаа тэр үедээ бодлогын хэмжээний асуудлаа ярилцахгүй ийм мэдэгдэл гаргаж байгаад шүүмжилж байгаа юм.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө