Танилц:УИХ-ын анхны гишүүд

Т.САЙХАН

Ардын Их Хурлын депутатууд 1992 онд 70 зүйлтэй шинэ Үндсэн хуулийг батлахдаа 34 зүйлийн 60 гаруй заалтад эрх зүйн үндсийг нь хуулиар тогтоохоор зааж “үлдээсэн” байдаг. Эдгээр заалтуудын дагуу холбогдох хууль боловсруулан баталж, Үндсэн хуулийг “амилуулан” иж бүрэн хэрэгжих боломжийг 1992-1996 оны анхны УИХ бүрдүүлсэн юм. Энэхүү гавьяаг Монгол Улсын төр мартах учиргүй.Анхны УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш 25 жил өнгөрч байна. Тэр үеийн түүхийг мэддэг хүмүүсийн тоо цөөрсөөр байна.

Анхны УИХ-ын БНМАУ-ын Бага Хурлаас ялгаатай тал нь бүх ард түмнээс сонгогдсон 76 гишүүнтэй Монгол Улсын хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлдэг, төрийн эрх барих дээд байгууллага байсан бөгөөд гишүүдийн тоогоор 1,5 дахин олон, ажилласан хугацааны хувьд 2 дахин урт хугацаатай байсан билээ. Сүүлийн үеийн УИХ-уудаас ялгаатай тал нь намдаа хандивласан, сонгогчдод тараасан мөнгөний хэмжээ, амласан хуурамч том амлалтаар биш цэвэр өөрсдийн оюуны чадавхи, мэдлэг, туршлагаараа нутгийн зон олонд танигдсан, нэр хүнд, шударга зарчимч байдал, өндөр ёс суртахуунаараа шалгарсан, эх орныхоо эрх ашгийг дээдэлдэг, хувийн ашиг завшааныг хайдаггүй, туйлын ажил хэрэгч гишүүдээс бүрдсэн байсан юм. Мөн хуулийн төслийг 7 хоногийн 2 өдөр Байнгын хороодын, 4 өдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар зүйл нэг бүрээр нь 3 удаа, бас цөөнхийн саналын үндэслэлийг сонсож хэлэлцэн баталдаг байлаа.

Бид эхлээд орон тооны туслахгүй, сарын 5500 төгрөгийн цалинтай л ажилладаг байв.

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө