Г.Баасан хэнийг төлөөлөөд байна вэ?

Г.ГАЛ

Монголын чөлөөт ахмадын холбоо гэж анх гарч ирсэн Г.Баасан одоо Авлигатай тэмцэх газартай тэмцдэг нэг сонин ажил хийдэг болж. АТГ-ын олон нийтийн зөвлөлийн даргаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Г.Баасанг томилсон аж. Г.Баасан гуайн дор ажиллаж байгаа Олон нийтийн зөвлөлийн бүрэлдэхүүнд нь олон нийтийн гэхээсээ улс төрийн төлөөлөл илүү олон байгаа гэдгийг сүүлийн үед цахим орчинд хүчтэй шүүмжилж байна. УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, өмгөөлөгч Г.Пүрэвбаатар, Баянгол дүүргийн Засаг дарга асан Оросоо гээд  АН гэсэн улс төр тал руу түлхүү төлөөлөл олон байна.  Дээрээс нь О.Цоодол гээд Монголын ардчилсан холбооны удирдах зөвлөлийн гишүүн байгаа гэхчлэн Г.Баасан тэргүүтэй олон нийтийн зөвлөл тойрсон улс төрийн талаар цахим орчинд ихээхэн яригдаж бичигдэж байна. Чухамхүү энэ бүхнээс л Монгол Улсын Ерөнхийлөгчийн томилсон Г.Баасан тэргүүтэй олон нийтийн зөвлөл чинь олон нийтийн төлөөлөл үү, улс төрийн тодорхой эрх ашиг зорилго бүхий хэсгийн төлөөлөл үү гэдэг асуулт бас хардлага гарч ирээд байгаа юм. Чухамхүү энэ улс төрөөсөө болоод АТГ-ын олон нийтийн одоогийн зөвлөлийн дарга Г.Баасангийн ярьж хэлж байгаа хуулийн хэм хэмжээнээс хэтэрч байгаа сошиалаар  зарим хүмүүс ил тод шүүмжилсэн байна билээ.

АТГ-ын олон нийтийн зөвлөл гэж хуулиараа юу хийх ёстой, яах ёстойг хуулийнхаа хүрээнд ялгаж салгаж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол Олон нийтийн төлөөлөл болсон байгууллага гэдэг олон түмнийг бужигнуулах ёстой гэдэг буруу ойлголт газар авах нь.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө