Хойд Солонгос ба өвлийн олимп

Пхеньян  өнгөрсөн мягмар гаригт  хоёр Солонгос оролцсон хэлэлцээрийг хийснээр  ПёнЧанд болох өвлийн олимпод тамирчдаа оролцуулах болсон.  Үүгээр ч  зогсохгүй баг тамирчдаа хөгжөөн дэмжих хүмүүсийг сонгосон байна. Сонгохдоо 20-25  насны үзэсгэлэнтэйгээс гадна Ким Жон Уны дэглэмд үнэнч байх гэсэн үзэл санааны үзүүлэлтээр сонгон шалгаруулжээ. Энэ талаар Өмнөд Солонгосын  хоёо орны тамирчид солилцох байгууллагыг хариуцсан  Ким Жионг Сун  T”he Korea times” өдөр тутмын сонинд ярьсан байна. Тэд бүгд  их дээд сургуульд сурдаг байх,Хойд Солонгосын суртал ухуулгын багийн гишүүн эсвэл  хөгжмийн бүлгийн оюутан байх ёстой гэж БНХАУ-ын  олон улсын радиогоор ярьжээ. Мөн эрх баригчид тэднийг сонгогдохын өмнө гэмт  хэрэгт  холбогдож байсан эсэхийг шалгана. Учир нь гэр бүлийн намтар нь сайн байх нь чухал гэжээ. Тэдгээрийн ихэнх нь өндөр албан тушаалтны охидууд юм байна.

 

Ард түмний зугаа цэнгэл

Хойд Солонгосын  Засгийн газар ард түмнээ бүжиг хийх мэтээр баярлаж, цэнгэхэд  сургасан байна.  Тэд байнга оролцдог чухал баярын нэг гайхалтай үзүүлбэрүүдээрээ алдартай Ариранг хэмээх наадам юм. Зарим тохиолдолд тамирчдаа дагалдаж өөр оронд очихоор явдаг байна. Жишээ нь: 2007  онд  Олон улсын хөлбөмбөгийн холбооноос БНХАУ-ын Ухань хотод зохион байгуулсан  эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд явж байжээ. Гэхдээ Өмнөд Солонгост очиж байгаа хөгжөөн дэмжигчдийн хувьд Хойд  Солонгос дайны цаг үеийн байдлаа хадгалсан хэвээр байгаа учраас хяналт сайн тавьж байгаа ажээ. Хоёр Солонгосын хооронд дайн эхэлсэн цагаас хойш Өмнөд Солонгос руу гурван удаа ард иргэдээ үүссэн хямралыг намжаах зорилгоор урлагийн арга хэмжээнд оролцуулахаар илгээдэг байсан байна.

Мөн 2014 онд  Хойд Солонгос хөгжөөн дэмжигчдээ  Өмнөд Солонгос руу  Азийн наадамд  оролцуулахаар илгээхэд бэлэн юм шиг байсан боловч энэ санаачлага нь  хэрэгжсэнгүй.  Пхеньян бид  хоёр Солонгосын хоорондын харилцааг сайжруулах, тайван уур амьсгалыг бий болгох зорилгоор тамирчдаа, хөгжөөн дэмжигчидтэй нь илгээхээр шийдсэн. Гэвч гэрээ байгуулаагүйгүйгээс гадна зардал болон өөр бусад асуудлыг хэн хариуцах вэ гэсэн хариулт өгч байжээ.

 

Хамгийн цуутай хөгжөөн дэмжигч

Тэдний сонгосон хөгжөөн дэмжигчид  Өмнөд Солонгост их олон шүтэн бишрэгчидтэй болсон бөгөөд хэвлэл мэдээллийнхэн   дур булаам үзэсгэлэнтэй баг гэж нэрлэжээ. Мөн тэд тамирчдаасаа илүү Өмнөд Солонгосын анхаарлыг татсан байна.  Тэдний дундаас нэг хөгжөөн дэмжигч их содон байсан нь одоогийн  Хойд Солонгосын тэргүүн хатагтай Ри Сол жу юм. Түүний хувийн амьдралыг бага мэддэгийн улмаас  Хойд Солонгосын улс төрийн ажиглагчид  хөгжөөн дэмжигчдийн багт Ерөнхийлөгч Ким Жон Унтай өмнө гэрлэхээсээ өмнө багтдаг байжээ гэж үздэг байна. Үүний нэг нотолгоо нь 2005 онд Өмнөд Солонгост Ри Азийн хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээний үеэр үндэсний шигшээ багийнхантай авахуулсан зураг нь нотолдог ажээ. Тэргүүн хатагтай 2012 оны зун хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч эхэлсэн.  Үүнээс  хойш  удалгүй албан ёсны эх сурвалжууд түүнийг Хойд Солонгосын удирдагчийн эхнэр байсныг нотолсон юм.  Харин өмнөх амьдралынх тухай их нууцлагдмал аж.  Мөн түүнийг яг хэдэн настайг ч яаж удирдагч Ким Жон Унтай танилцсаныг ч мэддэггүй байна.

 

Эв найрамдлын шинж тэмдэг

Хойд Солонгосын Ерөнхийлөгч Ким Жон Уны эхнэр Ри Сол Жу хөгжөөн дэмжигчдийн багийн гишүүн байх үеийн зураг

Хойд Солонгос  Өмнөд Солонгос руу хөгжөөн дэмжигчдээ анх удаа 10 жилийн дараа илгээж буй нь тэдний эвлэрсний шинж тэмдэг  шинжээчид үзэж байна.  Үүнээс гадна тэд энэ алхмыг хоёр тамирчнаа оролцуулж байгаа Хойд Солонгосын оролцоогоо нэмэх гэсэн арга гэж үзэж байгаа ажээ.  Хойд Солонгосоос оргосон одоо AFP агентлагийн  дэлхийн  Хойд Солонгосыг судлах хүрээлэнг удирддаг  Ан Чан Ил энэ талаар хэлэхдээ “ Энэ нь Хойд Солонгос хүссэн амжилтандаа хүрэх, анхаарлыг сарниулахын тулд хөгжөөн дэмжигчдийн багаа илгээж байна” гэж онцолсон байна.  Пхеньяны оливын мөчрийн улмаас Солонгосын хойгт дэгдсэн хямрал удааширч байна гэжээ.

Эх сурвалж:www.polit.mn

.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө