“Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийг ингэж өөрчилнө

Т.САЙХАН

Засгийн газраас “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авах шийдвэр гаргасантай холбогдуулж, тус үйлдвэрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахаар болжээ. Засгийн газрын хэрэг эрхлэх газраас ирүүлсэн саналыг үндэслэн “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг төлөөлж томилогдсон байсан хүмүүсээс ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэн, гишүүн Д.Дэмбэрэл нарыг хэвээр үлдээх болсон бол Г.Нандинжаргал, Н.Доржсэмбэ нарыг өөрчлөх гэнэ.  Мөн “Эрдэнэт”ийн 49 хувийн төлөөлөл М.Мөнхбаатар, О.Орхон, Д.Ганболд нарыг чөлөөлөх юм байна.  Тэдний оронд Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Х.Хэрлэн, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Элбэгзаяа, Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга С.Наранцогт, Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Д.Баярсайхан нарыг томилуулахаар чиглэл өгчээ. Одоо эдгээр хүмүүсийн талаарх мэдээллийг Авлигатай тэмцэх газраас хянаж, хариу ирүүлсний дараа томилгоо хийх боломжтой болох ажээ.

Эх сурвалж:www.polit.mn

 

 

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө