“Эрдэнэт” үйлдвэрийн тодорхой хэсгийг иргэдэд эзэмшүүлнэ


Т.САЙХАН

Засгийн газрын ээлжит хуралдаанаас өнөөдөр /01.10/ “Эрдэнэт” үйлдвэрийг хувьцаат компани болгох, тодорхой хувийг иргэдэд давуу эрхийн хувьцаа болгон эзэмшүүлэх шийдвэр гаргалаа. “Эрдэнэт” үйлдвэрт олон улсын аудит оруулж, үнэлгээ хийлгэн, үнэ цэнийг нь тодруулах ажлыг хийхээр болжээ. 10 гаруй ажлыг хийх даалгавар өгөгдөж буй юм байна. Дараа нь энэ асуудлыг Засгийн газар УИХ-д оруулж, эцэслэн шийдүүлэхээр боллоо. Харин нөгөө талаас “Монголын зэс” корпорацын зүгээс Засгийн газрын дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, олон улсын Арбитрын шүүхэд хандахаас аргагүй нөхцөл байдал үүслээ гэдэг байр суурийг илэрхийлээд байгаа билээ.

Эх сурвалж:www.polit.mn

 

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө