Р.Булгамаа: Г.Номуундарь гомдлыг шалгаж буй хуулийн байгууллагынханд эргэлзэж эхэллээ

Т.САЙХАН

Уул, уурхайн сайд асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарь өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан эрх бүхий албан тушаалтны хүүхдүүд хар тамхины хэрэглэдэг тухай болон өөрийгөө хүчирхийлэлд өртсөн гэх мэдээллийг өгсөн билээ. Одоогоор уг мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс болон Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж байгаа юм.  Энэ талаар өнөөдөр /01.10/ түүний Өмгөөлөгч Р.Булгамаа мэдээлэл хийлээ. ТэрээрГ.Номуундарийн ярьсан зүйлс олон нийт, нийгмийн анхаарлыг татаж байгаа. Охины эрүүл эсэхэд эргэлзэж байгаа мэт төөрөгдөл ч үүссэн. Г.Номуундарь охин сэтгэцийн хувьд эрүүл. Элсэлтийн шалгалтдаа өндөр оноо авч, их дээд сургуульд орсон байсан. Охиныг бичлэг хийсний дараа шинжилгээ хийсэн. Шинжилгээгээр охин ямар нэгэн мансууруулах бодис хэрэглэдэггүй гэдэг нь тогтоогдсон. Охины хууль ёсны эрхийг хамгаалж, түүний аав оны өмнө Ерөнхий прокурорт хандсан. Ц.Баасандоржоор ахлуулсан хуулийн баг охины хэрэг дээр ажиллаж байгаа.  Харамсалтай нь, гэмт хэргийн нөхцөл байдал тогтоогдоогүй байхад хуулийн байгууллагууд асуудалд анхаарал, болгоомжгүй хандаж байна. Прокурорын байгууллагад эргэлзээ төрж байна. Уг нөхцөл байдалтай холбоотойгоор ташаа мэдээлэл өгч байна.

Цагдаагийн байгууллага хууль зөрчиж байна. Цагдаагийн албан хаагчид өмгөөлөгч нарыг гэрчийг байцаахдаа оролцуулахгүй байна. Гэрчүүдээс хуулийн дагуу үнэн зөв мэдээлэл авсан эсэхэд бид эргэлзэж байгаа. Мөн хэрэг шалгалтын ажиллагаа дөнгөж эхлэх гэж байхад хэрэгт холбогдсон этгээдүүдийг өмгөөлж, буруу ташаа мэдээлэл өгсөн УЕП-ын газрын Өлзийжаргал гэгч прокурорт хариуцлага тооцуулах гомдол гаргасан. Ямар шалтгаанаар УЕП-ын хариуцлагатай албан тушаалтан хэт нэг талыг барьсан, гэмт этгээдүүдийг хаацайлсан үндэслэл муутай мэдээлэл тараасныг ойлгох боломжгүй бөгөөд эндээс прокурорын байгууллага энэ гэмт хэргийг үнэн зөвөөр, хараат бусаар шалгах эсэхэд эргэлзээ төрж байна. Ер нь хэрэгт холбогдогч хүүхдүүд мөнгөтэй, баян айлын хүүхдүүд байгаа учир Цагдаа, Прокурорт нөлөөлж байна уу гэх эргэлзээ төрж байна” гэв.

 

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө