Орон сууцжуулах хөтөлбөр хамгийн чухал болохыг онцлов

Т.САЙХАН

“Bloomberg TV Mongolia“ телевизээс санаачилсан “Утаагүй Улаанбаатар“ форум өнөөдөр/ 01.10/ болж байна.  Барилга, хот байгуулалтын яам, Монголын ипотекийн корпорацитай хамтран зохион байгуулж буй чуулганаар   Орон сууц-цэвэр агаар, Орон сууц-зах зээл, Орон сууц-тогтвортой санхүүжилт гэсэн гурван сэдвийг хөндөн ярьж байгаа юм.  “Bloomberg TV“-ийн гүйцэтгэх захирал Э.Долгион “Үе үеийн Засгийн газар утааны асуудлыг шийдэхгүй байсаар өдийг хүрлээ. Өнөөдөр хоёр хүн тутмын нэг нь амьсгалын замын өвчнөөр өвдөж байна. Нас баралт нэмэгдэж байна. Барилгын салбарынхан утааны асуудлыг шийдэхэд идэвхтэй оролцоотой байж, шийдэл олж болно. Бүх халамжийг зогсоогоод, нийгмийн шаардлагатай хэсгийг яагаад орон сууцжуулж болохгүй гэж. Өнөөдөр та бүхнийг бодитой шийдэл хайж, ямар нэгэн гарц тодорхойлно гэдэгт найдаж байна” гэв. Хэлэлцүүлэгт Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Нийслэлийн засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү,  Эдийн засагч Ч.Хашчулуун, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатар нар оролцож байна.  Тэд “Утаагүй Улаанбаатар”-ыг бий болгоход гэр хорооллыг орон сууцжуулах нь чухал гэдэгт санал нэгдэж байв.

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө