Хонхэрэйдийн Б.Энхбат “Гацуурт”-ын Л.Чинбатыг “онилжээ”

М.БААСАНДЭЛГЭР

“Хөх Монгол” бүлгэмээс өнөөдөр /01.09/ мэдээлэл хийлээ.  Энэ үеэр Хонхэрэйдийн Б.Энхбат “Гацуурт”-ын Л.Чинбатын талаар баримт дэлгэлээ.  Тэрээр “Гацуурт” компанийн захирал Л.Чинбат манай улсын газар тариалангийн салбарт асар их ажил хийснийх нь төлөө бид үнэлдэг. Гэхдээ тэр хүн 80 гаруй газрын лицензтэй. Газар тариалангийн ажлынхаа хажуугаар лицензийн наймаа хийж байна. Лиценз нэрээр газар шороогоо гадныханд зарж болохгүй гэдгийг анхааруулмаар байна” гэлээ.   Мөн  Монгол Улсын хуулийн байгууллагад ажиллаж байгаа, хуулийн цоорхой ашиглан гадаадын иргэдэд үйлчилж төрийн өмчийг луйвардан авдаг хуульчид болон газрын лицензтэй холбоотой төрийн өндөр албан тушаалтнуудын талаар мэдэгдэл гаргав.

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө