II дайны үеэр олон хүний амийг аварсан Мартагдсан Шиндлер гэж хэн бэ?

Кофе уух зуур

Х.ОЮУНБОЛД

Олон хүний аминд хүрсэн дэлхийн II дайны үед олон мянган тэр тусмаа Германы хорих үхлийн лагерьт хоригдож үхэх тавилантай  еврейчүүдийн амь насыг аварсан тохиолдол гарч байсныг “Шиндлерийн бүртгэл” хэмээх киноноос бид мэднэ. Тэгвэл түүнээс дутахгүй олон еврей хүний амийг аварсан Швейцарийн дипломатч  Карл Лутц Вегийн тухай танилцуулъя. Эх орны II дайны үед  олон жирийн иргэдийн амь насыг аврах үйл ажиллагааг удирдаж, олон еврей иргэний амь насыг аварчээ. Гэвч түүнийг буруутгаснаар, саяхныг хүртэл түүнийг  мартсан байсан юм. Швейцарийн нийслэлийн захын нэг дүүрэг Вернад нэг Карл Лутц Вегийн нэрээр нэрлэгдсэн даруухан гудамж бий.  1942-1945 онуудад Будапештэд зөвлөх консулаар ажиллаж байсан гэсэн бичигтэй пайз өлгөсөн нь нүднээ тусна.  Швейцарт  Гадаад хэргийн асуудал эрхэлсэн байгууллагад өөр нэг адилхан пайз өлгөсөн байдаг. Тэнд баглаж боосон тус бүр дээр нь Швейцарийн Засгийн газрын тамгатай,гэр бүлийн зурагтай олон захидал бий.  Тэр захидлууд бол фашистууд олон мянган еврейчүүдийг Будапештээс үхлийн лагерь руу цөлөхөөс аврахаар оролдож байсан Лутцийн бүртгэл.

“Швейцарь Шиндлер” 

Тэрээр Палестинд 30-аад оны үед Их Британийн захиргаан доор Швейцарийн консулаар  ажиллаж байжээ. Будапештэд 1942 онд шилжсэн. Унгар 1941 оноос Германы талд байлдахаар нэгдсэн бөгөөд 1944 онд фашистууд эх орныг нь эзэлсэн байна. Будапештийг германчууд эзэлсний дараа  Аушвиц хот руу еврей болон унгар хүмүүсийг яаралтай албадан нүүлгэсэн хэмээн мэргэжилтэн Холокост Шарлотте Шалли гэв. Иймээс  Лутц хурдан ажиллах ёстойгоо ойлгосон байна гэж мэргэжилтэн ярилаа. Мөн Шалли  Лутцийн хийснийг  Оскар Шиндлер хэмээх олон мянган еврейчүүдийг үйлдвэртээ ажиллуулах нэрээр амийг амийг нь аварсан  Шиндлерийн бүртгэл кинонд хожим нь мөнхөрсөн герман хүнтэй адилтгаж болно гэдэгт итгэдэг. Лутц Унгарт элчин сайдын яамаа хаасан АНУ, Их Британи зэрэг орныг  төлөөлөн консулаар ажиллаж байжээ.  Ингэж  Швейцарь болон бусад төлөөлөн ажилллаж байсан орнуудын нэрэн дор ажиллаж эхлэв. Түүний аварсан хүмүүсийн нэг  Их Британид төрсөн  унгар аав, ээжтэй, хожим тэд нартай Будашептэд буцаж ирсэн Агнес Хирши: “Миний ээж болон би  Швейцарийн консул руу явсан.  Карл Лутц тэнд том бичгийн ширээний ард байсан. Тэгээд надад аврал,хамгаалалт болсон паспортыг надад өгсөн” гэж ярьжээ. Гэвч Лутцэд Будашептийн еврейчүүдийг аврахад илүү ихийг хийх хэрэгтэй байлаа. Тэрээр германчуудыг түүнд дипломат албаны хамгаалалтын онцгой эрхтэй бичиг баримтыг 8000 илгээхийг зөвшөөрүүлж чаджээ.  Дараа нь  энэ бичиг баримтаа германчуудын хүсч байсан шиг хүн бүрт олгосонгүй. Зөвхөн нэг бүлд олгож,хэрэглүүлсэн байна.  Бүр нэг удаа  еврей иргэдэд  олгосон эрхийн бичгийн тоо 7999 мянгад хүрч, дахин эхнээс нь өгч эхэлжээ.  Учир нь тэрээр фашистууд тоо нь давхцаж байхыг анзаарахгүй байх гэдэгт итгэж байв.

Түүхчид  энэ онцгой бичиг баримт нь 62 мянган еврей хүний амийг аварсан гэж тооцоо хийсэн байдаг. Харин Шалли энэ үйлдлийг нь  Дэлхийн II дайны үед явуулсан хамгийн том жирийн иргэдийг авран хамгаалах ажиллагаа гэж үздэг байна. Лутцийн энэ үйлдэл нь  Будапештийн олон фашистуудын  дургүйцлийг хүргэснээр түүний амь насыг хөнөөх зөвшөөрлийг Берлинээс хүсч байв.   Олон дипломат ажилтан түүний арга барилаас суралцсаны дотор хамгийн сайн нь Швейцарийн дипломатч Раул Валленберг байжээ.

 

Хоргодох байр

Германчууд дайнд ялагдах нь тодорхой болмогц, Унгар дахь фашистуудын үйл ажиллагаа улам ширүүслээ. Еврей гэр бүлийг цөлөхийн оронд Данубио голын эрэгт аваачиж буудан амь насыг нь хөнөөх болов. Лутц 76  нууц хоргодох байр байгууллаа. Швед болон Улаан загалмайгийнхан хүмүүсийг аюулгүй, найдвартай газар  нуусан байна. Нийт 120 тийм нууц газар байжээ.  Агнес Хирши 1944 оны арванхоёрдугаар сард  Будапештэд  Зөвлөлт холбоот улсын улаан армийн эсрэг  тулалдаанд бэлдэж байх үеэр Шведийн консулынд нуугдав. Тэрээр би долоон насны төрсөн өдрөө тэнд тэмдэглэсэн. “ Карл Лутц их сайхан зантай хүн байсан. Түүнд надад өгөхөөр хадгалсан байсан жаахан шоколад байсан” гэж дурсчээ. Будапешт удаан хугацаанд   дайралтад өртсөний эцэст Агнес 1945 оны хоёрдугаар сард Будапештийн тулалдаан оросуудын ялалтаар дууссан хойно тэндээс гарчээ.

 

Гашуунаар угтаж авсан нь

Лутцийн хувьд дайн дуусч, түүнийг Вернад буцаж ирэхийг тушаасан байв.  Тэрээр 1975 онд  нас барахаасаа  өмнө нэг сэтгүүлд өгсөн ярилцлагадаа:    “Хил дээр намайг тосч авна гэж итгэж байсан үед намайг хэн ч тосч аваагүйд хамгийн их урам хугарсан үе байсан” гэж дурсчээ. Түүнийг гаргасан эр зоригийнх төлөө магтахаас илүүгээр эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэж зэмлэж,буруутгасан байна.  Хэн ч надад баярласнаа илэрхийлээгүй.   Надад зөвхөн дайнаас амьд гарсан нь азтай байна гэж хэлсэн.  Аль ч Засгийн газрын нэг ч сайд надтай гар бариагүй гэжээ. Түүнтэй ингэж л харьцсан гэж түүхч Францус Визард Швейцарийн баатарт баяр хүргэхээс дургүйцсэн учрыг тайлбарлажээ. Тэрээр “Шведэд өндөр боловсролтой хмүүст дургүй, бусад орнууд үүнээс ч илүү дургүй байж болно” гэж онцлов. Би тэрээр их гайхамшигтай зүйл хийсэн гэдэгт итгэдэг. Гэвч би баатар гэж хэлэхийг хүсэхгүй байна гэв.

 

Төвийг сахих нь нэгдүгээрт

Швейцарь ингэж хандах болсон шалтгаан нь төвийг сахисан орон байсанд оршиж байсан юм. Хүйтэн дайн эхэлсэн болон удаан хугацааны дараа Лутцийн баатарлаг үйлсийг хүлээн зөвшөөрөх нь тэр үед Швейцарийг төвийг сахисан орон гэж тодорхойлж байсантай нийцэхгүй байсан юм. Гэвч Швейцарийн дипломатч жаахан ч гэсэн аз жаргалтайгаа учирсан юм.  Дайны дараа Агнесийн ээжтэй гэрлэжээ.  Өнөөдөр Агнес түүний хойд аав болж хувирсан хүний тухай дурсамжийг мартахгүй, санахыг хичээх ажээ. “Би түүнийг баатар гэдэгт итгэдэг. Тэр их ичимхий хүн байсан ч хийх ёсгүй зүйлээ хийсэн. Учир нь  тэр еврейчүүдийн хөөрхийлөлтэй байдлыг хараад, туслах хэрэгтэй гэж бодсон байх” гэжээ. Лутцийг Герман,Израйль, Унгар болон АНУ зэрэг орны хүндэтгэлийг хүлээсэн бөгөөд дараа жил түүний ажиллаж байсан Гадаад хэргийн асуудал хариуцсан хэлтэс түүний нэрэмжит болох юм.  Ямар ч байсан Швейцарийн ихэнх иргэнээс  Карл Лутцийн тухай асуувал,  тэр хэн бэ? гэсэн хариултыг сонсох болно.

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө