АН, МАН 1:1 боллоо

М.ЗҮЙР

МАН-ы гишүүн Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдсон ч, түүнийгээ үгүйсгэн төрийн ордонд хэвлэлийн хурал зарлахдаа айлд хоносон, гарахдаа бандааштайгаа гарсан тухайгаа ярьснаар гишүүдийн ёс зүй, бандаашны асуудал амнаас ам дамжих болов. Харамсалтай нь одоо болтол хэрэг шийдэгдээгүй, гишүүн огцроогүй л байна.

Гэтэл АН-ын гишүүн Д.Мурат мөн нэгэн эмэгтэйг садар самуун хэрэгт уруу татаж, чатаар эрхтэнийхээ зургийг явуулж байсан тухай мэдээлэл цацагдаж эхлэхэд, тэрээр өөрийгөө хохирогч, дарамтлуулсан тухайгаа цагдаад мэдэгдэж, шалгуулж байгаа гэсэн тайлбар өгөв.

Ийнхүү эрх баригч хоёр нам сайн, муу бүх зүйлээрээ өрсөлдөгч гэдгээ харуулж бандааж, боожгойн асуудалд ч 1:1 боллоо хэмээж байна.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө