Д.Мурат гишүүн үнэнээ өчив үү?

М.ҮГ

Он гараад удаагүй ч дахиад нэг төрийн түшээ бусдыг садар самуун хэрэгт уруу татсан тухай мэдээлэл сошиалаар тарж байна.  Тэр нь УИХ-ын сонгуульд Баян-Өлгий аймгаас АН-аас сонгогдсон Д.Мурат гишүүн юм. Түүнийг Баян-Өлгий аймгийн төрийн албанд ажилладаг нэгэн эмэгтэйд дотно харилцаанд орох санал тавьж татгалзахад нь ёс бус үгээр доромжилж, өөрийн нүцгэн зураг болон бэлэг эрхтнийхээ зургийг фэйсбүүк чаатаар явуулсан тухай зураг бичлэг дэлгэгдээд буй. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Мурат тайлбар хийхдээ. “Хохирогч нь би юм шүү дээ. Би нэр төрөө сэргээлэхээр цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байгаа. Би Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Өнөөдөр Улаанбаатар руу онгоцоор нисээд очно. Хуулийн байгууллага миний гаргасан гомдлын дагуу шалгалт явуулж байгаа.Наад нэг бүсгүй чинь худлаа ярьж, дарамтлаад байгаа юм. Би өөрөө гомдол гаргасан байгаа. Тэр бичсэн чат, зураг бүгд эвлүүлэг. Юу гэж тийм зүйл байхав. Цагдаагийн байгууллагаар шалгаж байгаа” гэжээ.

Ямартаа ч өнгөрсөн жилийн бандааштай гишүүний дуулиан барагдаагүй байтал дахин боовны шуугиан дэгдлээ хэмээн олонх дургүйлхэж, ёс зүйгүй гишүүдийг огцрох ёстойг шаардаж буйгаа сошиалаар илэрхийлсээр байна.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө