Цагаан ордон руу “дайрав”

Х.ОЮУНБОЛД

Реп дуучин Эминем өнгөрсөн баасан гаригт Цагаан ордон руу чиглэсэн сэдэвтэй дуунаас бүрдсэн ес дэх цомгоо гаргалаа. Түүний “Эргэн төрөлт” хэмээх шинэ цомогт хип хопоос илүү поп, рок төрлийн уран бүтээл түлхүү оржээ. Энэ нь Эминемийн шүтэн бишрэгчдийн дунд шинэ цомгийг шүүмжилсэн шүүмжлэлийг өдөөсөн байна. Шинэ цомогт Бионсе, Эдвард Ширан, Алиша Киз болон Скайлар Грей нартай хамтран дуулсан дуунууд багтжээ. Цомгийн эхний хэсэг поп, хоёр дахь хэсэг нь рок дуунаас бүрдсэн байна. Түүний шүтэн бишрэгчид холимог төрлөөс бүтсэн шинэ цомгийг баярлаж угтсангүй. Тиймээс энэ цомог нь түүнд эргэн төрөлт эсвэл оршуулга авчрахыг харахыг л хүлээх үлдлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө