Шакира нөхрийнхөө зургийг инстаграммд нийтэлжээ

Х.ОЮУНБОЛД

Дуучин Шакира, түүний нөхөр Пике нартай холбоотой салсан гэх цуу яриа дэгдээд удсан. Мөн саяхан нэг сэтгүүлд тэдний муудалцаж байгаа зургийг хүртэл нийтэлсэн билээ.  Гэвч дуучин бүсгүй энэ цуу ярианаас залхжээ. Тухайлбал, түүний дууны хөвч гэмтсэн болон  оффшор данстай гэдэг цуу ярианд орооцолдсон нь сайхан санагдаагүй бололтой. Тэрээр нийтийн цахим сүлжээнд тархаад буй цуу яриаг намжаахыг хүссэн байна. Шакира нөхрийнхөө   шаргал өнгийн спорт гутал өмссөн зурган доор “Гуталтай сайхан залуу”  гэж бичжээ.  Хувийн амьдралынхаа тухай нийтийн сүлжээнд дэлгэх дургүй хосуудын хувьд энэ удаа онцгой тохиолдол байсан бололтой. Тэд цуу яриаг намжаах гэж ингэв үү.

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө