Жоли Теллурайдын кино наадамд оролцов

Г.ЖАВХЛАН

Анжелина Жоли Теллурайдын кино наадмын үеэр олон нийтийн өмнө ил гарлаа. Кино наадмын үеэр Жоли жүжигчид болон найруулагчидтай тусгай уулзалт хийжээ. Тэдний дунд Натали Портман, Резо Гигинеишвили нар байжээ.  Тус кино наадамд Жоли “First They Killed My Father” киногоороо оролцож байна. Энэ удаа Жолиг дэмжихээр хүүхдүүд нь хамт хүрэлцэн иржээ.  Сонирхуулахад, Анжелина Жоли болон Брэд Питт нар эвлэрч, буцаад нийлсэн гэдгийг тэдний намтрыг бичигч Ян Гальперин мэдэгдээд байгаа билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө