“Эрдэнэт”-ийн 49 хувийнхан Дээд шүүх дээр ялжээ

УИХ Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авах тогтоолыг өнгөрсөн хоёрдугаар сарын 10-ны өдөр баталсан. Уг тогтоолын дагуу Монгол Улсын Засгийн газар Улсын бүртгэлийн ерөнхий газарт “Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь төрийн эзэмшилд бүртгэж, мөн компанийн ТУЗ-ийн гишүүдийг 100 хувь төрөөс томилсон.

Өнгөрсөн хугацаанд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг эзэмшдэг “Монголиан коппер корпорейшн хувийг төрд шилжүүлэх авах тухай Засгийн газрын тогтоол хууль зөрчсөн гэж үзэж шүүхэд гомдол гаргаж Эрдэнэтийн 49 хувийн төлөөлөгчид хоёр шатны шүүхэд ялсан.

Тэгвэл өнөөдөр Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн хяналтын шатны шүүх хуралдаанаар Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн нэхэмжлэлийг хэлэлцэж Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь төрийн эзэмшилд бүртгэсэн улсын бүртгэл болон ТУЗ-ийг 100 хувь терөөс томилсон шийдвэр нь хууль зөрчсен гэж шийдвэрлэжээ. Ингэснээр “Эрдэнэт-ийн 49 хувийн бүртгэл нь “Монголиан коппер корпорейшн” ХХК-д хэвээр үлдэж байна.

Эх сурвалж: itoim.mn

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө