Ч.Хүрэлбаатар: Зээлээ төлж чадахгүй хандив цуглуулж явснаа яасан хурдан мартаж байна аа

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы /12.07/ хуралдаанаар яг одоо 2018 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийн асуудлыг хэлэлцэж байна.  Энэ үеэр  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хоригтой холбоотой байр сууриа  илэрхийллээ. Тэрээр “Ерөнхийлөгчийн хоригтой санал нэгдэхгүй байна. Ерөнхийлөгч хориг гэж бөөн алдаатай, төсөвийг хольж сольсон бичиг орж ирж байна.  ОУВС-г буруутгасныг ойлгохгүй байна.  Энэ бол АНУ, Солонгос, Японы бодлогыг буруу гэж байгаа юм уу.  Олон улсын харилцаа юм  шүү.  Бид зээлээ төлж чадахгүй хандив цуглуулж явсан цаг саяхан.  Үүнийг яасан хурдан мартаж байна вэ.  Эдийн засгийн хүндрэлээс гарахад ОУВС-гаас өөр арга бидэнд байгаагүй шүү” гэв.

Эх сурвалж:www.polit.mn

 

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө