УИХ: ИХТ-ийн 30 хувь нь төрийн албанд ажиллах боломжтой болов

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы өнөөдрийн /12.07/ хуралдаанаар Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 84.6 хувийн саналаар баталлаа. Хууль батлагдсан өдрөөс буюу өнөөдрөөс эхлэн хэрэгжих юм байна. Ингэснээр аймаг, сум, дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн 30 хувь нь төрийн албанд ажиллах бололцоо бүрдлээ. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нар “УИХ-аас дээрх хуулийг баталсан нөхцөлд Үндсэн хуулийн цэцэд очих болно. Төрийн албыг улс төрөөс ангид байлгах ёстой гэж ярьдаг атлаа Үндсэн хууль болон бусад хуулиудыг зөрчин, эрх зүйн харилцааг бий болгож байгаа нь буруу” гэдэг байр суурь илэрхийлж байсан ч УИХ Засгийн газраас өргөн мэдүүлсэн хувилбараар баталлаа.

Эх сурвалж:www.polit.mn

 

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө