Түр оршин сууж байсан гадаад иргэнийг хороож, орчуулагчийг нь хүчирхийлжээ

С.САРУУЛ

Дорнод аймгийн Хэрлэн суманд түр оршин сууж байсан  гадаад улсын иргэний амь насыг хохироож, орчуулагч эмэгтэйг хүчирхийлсэн хэрэг энэ сарын  04-нд гарчээ. Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс, Эрэн сурвалжлах хэлтэс, Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг шуурхай шалгаж илрүүлсэн байна. Хэргийг Монгол Улсын иргэн 1992-1995 онд төрсөн залуус үйлдсэнийг тогтоосон бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Эх сурвалж: www.polit.mn  

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө