Гишүүд цагаан  туузаар “гоёжээ”

Т.САЙХАН

УИХ-ын гишүүд хүчирхийллийн эсрэг нэгдэж, “Цагаан тууз” зүүсэн байна. “Цагаан тууз” нь хүчирхийлэл үйлддэггүй, хүчирхийллийг эсэргүүцэгч гэсэн утгыг илэрхийлдэг юм байна.
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг жил бүрийн арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 10-ны хооронд зохион байгуулдаг. 1991 оноос хойш дэлхийн 170 гаруй орны олон мянган байгууллага, хувь хүмүүс энэ аянд нэгдэж, охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсоохыг шаардан, дэлхий нийтийн хөдөлгөөнийг өрнүүлж байгаа юм. Манай улс 1997 оноос энэ өдөрт нэгдсэн бөгөөд энэ жил “Хүчирхийлэлд үгүй гэж хэлье” гэсэн уриатайгаар 16 хоногийн аяныг зохион байгуулж байна.

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө