В.Путин 2018  онд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдлээ

Д.АРИУН

Орос улсад ч, олон улсад ч удаан хүлээсэн асуултын хариу тайлагдаж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимар Путин ирэх 2018 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ өчигдөр /2017.12.7/ илэрхийлжээ. Оросын төрийн тэргүүн Нижний Новогород хотноо ГАЗ үйлдвэрийн баярын арга хэмжээнд оролцохдоо энэ тухайгаа хэлжээ.  ОХУ-ын төр засгийн эрхийг барьж байгаа “Нэгдсэн Орос” намаас түүнийг албан ёсоор нэр дэвшүүлээгүй байгаа юм.  Владимар Путин 2000, 2004 болон 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан юм.

ОХУ-ын төрийн тэргүүний суудлын төлөө өрсөлдөнө гэдгээ сэтгүүлч, телевизийн хөтлөгч Ксения Собчак хамгийн түрүүн мэдэгдсэн бол дараа нь сэтгүүлч  Екатерина Гордон хоёр дахь эмэгтэй нэр дэвшигч болж байгаагаа зарласан. Оросын дуулиан шуугиант улстөрч В.Жириновский өөрийн тэргүүлдэг Либерал ардчилсан намаас нэр дэвших нь тодорхой болоод байгааг Оросын хэвлэлүүд мэдээлж байгаа.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль 2018 оны гуравдугаар сард болно.

Эх сурвалж: www.polit.mn

 

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө