12 төрлийн өвс, тэжээлийг татвараас чөлөөлөв

С.САРУУЛ

Малын тэжээл, өвсийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас энэ оны арванхоёрдугаар сарын 04-ний өдрөөс  ирэх оны зургадугаар сарын 30-ны өдрийг хүртэл чөлөөлөх шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Энэ дагуу малын 12 нэр төрлийн тэжээл, өвснөөс татвар авахгүй юм. Жагсаалтад тэжээлийн өвс, хөх тариа, арвай, овъёос, эрдэнэшиш, царгасны бутмал болон хорголж, царгаснаас бусад ургамлын болон багсармал хорголжин тэжээл багтжээ. Мөн  ясны гурил, шар айраг исгэх эсвэл дарсны нэрэлтээс гарсан хаягдал, шаар, үр тариа болон буурцагт ургамлыг шигших, тээрэмдэх эсвэл бусад боловсруулалт хийх үед гардаг хорголжилсон, хорголжоогүй хивэг, үртэс, бусад үлдэгдэл, шар буурцагны шахдас, малын бэлдмэл тэжээлийг татвараас чөлөөлөв. Манай улс жилд 1.2-1.4 сая тонн өвс бэлтгэдэг байсан бол энэ жил гантай байснаас 930 мянга орчим тонныг  бэлтгэжээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө