ХЗБХ: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй

Т.САЙХАН

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар 2018 оны төсвийн зарлагын хэсэгт тавьсан Ерөнхийлөгчийн хэсэгчилсэн хоригийг хэлэлцсэн ч гишүүдийн 81.8 хувь нь хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “УИХ 2018 оны төсвийн зарлагыг бууруулах боломжийг ашиглаагүй, хамгийн хариуцлага төсөв баталсан.  Мөн Валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд хууль зөрчиж, 2016 оны улсын төсвийн зарлага дээр Хөгжлийн банкны зарцуулсан мөнгө болон Төрийн банкнаас “Сайн” хөтөлбөр нэрээр иргэд, аж ахуй нэгжид олгосон арилжааны зээлүүдийг нэмж, төсвийн алдагдлыг ДНБ-ий 14,3 хувьд хүргэсэн. Энэ нь хууль бус нэмэлт. Үүнийг залруулах ёстой”  гэв. УИХ-ын гишүүн Л.Болд “Сангийн яам хүүхдүүдийнхээ мөнгийг ОУВС-аас хүсч, Монгол төрийн удирдлага гадаадад байгаа юм шиг ярьж болохгүй. Зураг төсөл, засвар үйлчилгээнд зарч байгаа тэвчиж болох зардлаа хэмнэж чадвал хүүхдийн мөнгө өгөх боломж бий. 65 гишүүнтэй хэт олонхоороо, хүч түрсэн ойлголтоор Монголын төр ажиллаж байхгүй. 2017 оны төсвийн тодотголыг ч гэсэн хүч түрсэн байдлаар баталсан” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө