Марио Сентеног ерөнхийлөгчөөр сонголоо

Х.ОЮУНБОЛД

Европийн холбооны Зөвлөлөөс  Португалийн  Сангийн яамны сайд Марио Сентеног Еврогруппийн  ерөнхийлөгчөөр сонгогдлоо  гэж твиттертээ бичсэн байна. Шинэ ерөнхийлөгч   нэгдүгээр сарын 13-нд үүрэгт ажилдаа орно гэж нэмж бичжээ. Тэрээр хоёрдугаар шатны сонгуулийн санал хураалтад Люксембургийн либерал намын гишүүн Пьер Грамегнатай өрсөлдөж энэ албан тушаалд сонгогдсон байна. Тэрээр энэ албан тушаалыг хоёр жил хагас хашихаас гадна  Евро бүсийн Сангийн яамны 19 сайд нар сар бүр хийдэг хурлыг удирдах юм. Түүний гол  гүйцэтгэх үндсэн үүрэг нь үндэсний эдийн засгийн бодлогыг зохицуулалтын найдвартай байдлыг хангана. Мөн Евро бүсийн гишүүн орон олон сарын турш ажиллаж байгаа тус бүсийн шинэчлэлтийн төслийг удирдах үүрэгтэй ажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө