МАХН: Дээд шүүх намын дүрмийн өөрчлөлтийг  хянах ёсгүй

Т.САЙХАН

МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар, Гүйцэтгэх товчооны гишүүн, Эрүүл мэндийн сайд асан Н.Удвал,  Хяналт, ёс зүйн хорооны  дарга Ч.Давааням нар өнөөдөр /12.05/ мэдээлэл хийлээ. Тэд МАХН-д үүсээд буй асуудлаар байр сууриа илэрхийлэв. МАХН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан шийдвэрийг өчигдөр Улсын дээд шүүхээс гаргасан. Улс төрийн намын тухай хууль болон намын дүрэмд заасан шаардлагаа зөрчсөн хэмээн үзэж, МАХН-ын хүсэлтийг хүлээн аваагүй байна.  Энэ асуудалд МАХН-ын Хяналт, ёсзүйн хорооны дарга Ч.Давааням “Манай намын дүрмийн өөрчлөлтийг Дээд шүүх хоёр сар хойшлуулж байна. Дээд шүүх бүртгэх л ёстой, хянах ёсгүй. Хэн нэгний захиалгаар дүгнэлт гаргасан гэж  бид үзэж байна” гэлээ.   Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАХН-ын гишүүнчлэлээс хассан гэх мэдээлэл олон нийтийн дунд тарсан.  Энэ талаар МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар “О.Баасанхүү намын гишүүнээс хасагдах болзлоо хангасан гэж хэлсэн болохоос хөөсөн гэх албан ёсны шийдвэр гараагүй. Тэр өнөөдөр ч манай намын гишүүн хэвээрээ байгаа” гэв.   Тус нам ирэх оны нэгдүгээр сарын 27-нд их чуулганаа хийх юм байна. Харин О.Баасанхүү нарын зарлан хуралдуулах гэж буй их чуулган нь хүчин төгөлдөр бус гэдгийг МАХН-аас мэдээллээ.

Эх сурвалж:www.polit.mn

 

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө