“Ready2export” бизнесийн гарын авлагыг бүтээжээ

Г.УНДРАМ

Хувийн хэвшилийнхэнд зориулсан гарын авлагыг Европийн холбооны санхүүжилтээр Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран боловсруулж, гаргасан байна. Энэ гарын авлага нь ажил олгогчид өөрийн бизнесийн үйл ажиллагаа, хөдөлмөрлөх эрхтэй холбоотой олон улсын гэрээ, конвенцид нийцэж байгаа эсэх, хүүхдээр хөдөлмөр эрхлүүлэхгүй байх, хөдөлмөрт алагчилж хандахгүй байх зэрэг асуудлаар өөрийгөө үнэлэх боломжтой аж.

Мөн бизнесээ өргөжүүлэх, конвенцийн зүйл заалтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээллийг багтаажээ. “Ready2export” номыг бүтээхдээ GSP+ гэрээний хүрээнд Европын Холбооны улсуудад хөнгөлөлттэй нөхцөлөөр бараа бүтээгдэхүүнээ экспортлоход дэмжлэг үзүүлэх зорилготой. Түүнчлэн өөрийн үнэлгээний хуудас бол хөндлөнгийн этгээдээс бизнесийг хянах, шалгах хэрэгсэл биш бөгөөд зөвхөн ажил олгогч өөрийн үйл ажиллагаанд үнэлэлт өгөх, гарсан үр дүнг компанидаа хадгалж үйл ажиллагаагаа сайжруулахад ашиглаж болох юм байна.

Дашрамд дурдахад, манай улс европ руу 80 гаруй сая долларын 7300 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн экспортлоод есөн жил болж байгаа аж.

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө