Ж.Батзандан Германд очиж Б.Хурцын талаар  материал цуглуулжээ

С.САРУУЛ

Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар томилогдохтой холбоотойгоор Нийтийн сонсгол зохион байгуулах саналыг АН-ын бүлгээс гаргаад байгаа юм. Түүнчлэн Нийтийн сонсгол зохион байгуулах Ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт хуралдах байсан ч ирц хүрээгүй шалтгаанаар хойшилсон. Тодруулбал, Ажлын хэсгийн гишүүд гадаадад ажиллаж  таарчээ.

Тэгвэл маргааш /2017.12.05/ Нийтийн сонсгол зохион байгуулах ажлын хэсгийн гишүүд бүрдэж,  хуралдахаар болсон байна.  Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Германд очиж Дамирангийн Энхбат агсны гэр бvлийнхэнтэй уулзаж өргөдөл гомдлыг нь хvлээж авлаа. Мөн Б. Хурц Европын холбооны орнуудаас яагаад хөөгдөж, зугтааж явсан талаарх мэдээлэл, материалуудтай ч танилцлаа” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө