Б.Жавхлан Чингис хаан банкны нууц ноёнтон уу?

Т.САЙХАН

УИХ-ын гишүүн Б.Жавхлан Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн  ажлын хэсгийг ахалж байгаа.  Харин  түүнийг сөрөг хүчний  зүгээс Чингис хаан банкны  “эзэн” учраас энэ ажлын хэсгийг ахлах  боломжгүй гэж үзээд байгаа юм. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Б.Жавхлан гишүүн Чингис хааны банкны хувьцаа эзэмшигч. Дүү нь тус банкны орлогч захирлаар ажилладаг. Гэтэл УИХ-аар Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулахдаа дээрх гишүүнийг ахлагчаар томилсон нь ашиг сонирхлын зөрчил үүсгэх эрсдэлтэй гэж үзэж байгаа” гэв.

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө