Утаатай үед хүчилтөрөгчөөр эмчлэх нь үр дүнтэй

Улаанбаатар хот утаан бүрхүүлээр хучигдав. Хүчилтөрөгчийн дутагдлаас болж олон төрлийн ханиад дэгдэж, элдэв өвчин даамжирч байна. Тиймээс Монголд анх удаа озон буюу хүчилтөрөгчөөр эмчилгээ хийдэг “Чин Ачлал” уламжлалт, сэргээн засах эмнэлгийг онцолж байна. Тус эмнэлгийн захирал анагаах ухааны доктор, ахлах зэргийн эмч Н.Мөнхчимэгийн зөвлөгөөг хүргэе.

Озон гэдэг хүчилтөрөгчийн гурван атомаас бүрдсэн хий юм. Энэ хийг эмчилгээний шугамаар ашиглахыг озон эмчилгээ гэдэг. Озон эмчилгээг олон төрлөөр хийдэг. Нэг хэлбэр нь өвчтөнөөс цус аваад түүнийг озонжуулаад буцааж дуслаар хийнэ. О3 бат бөх биш бүтэц. Цустай холилдохоороо О2+О болж салдаг. О нь биед байгаа нян, бактери вирустай урвалд орж биеэс гадагшлуулдаг. Харин О2 нь цусаар дамжин бүх биеийг хүчилтөрөгчөөр хангаж өгдөг. Ингэснээр эд, эсийн нөхөн төлжилт сайжирч, залуу эд эс ихээр төлждөг. Үр дүнд нь хүний бие залуужиж, дархлаа сайжирдаг.

Озон эмчилгээ нь уушгины үйл ажиллагааг товчилж байгаа юм. Хүчилтөрөгч багасахаар хоолны шингэц муудаж, бодисын солилцоо удааширч, биед хэрэгтэй шим тэжээлээ авч чадахгүй, дархлаа муудаж, тамир тэнхээ суларч олон төрлийн зовиур гарч эхэлдэг. Тиймээс хүчилтөрөгчийн дутагдлын амьсгал дутуу авагдаад байгаа юм шиг санагдана. Их даардаг болдог. Дасгал хөдөлгөөний ачаалал авч чаддаггүй гэх мэт шинж тэмдэг илэрдэг.

Тиймээс озон эмчилгээ бүх төрлийн өвчинд сайн үр дүнтэй. Идсэн хоол ундаа дутуу боловсруулж, бодисын солилцоо муу явагдсанаас цусанд өөх тос, сахар, нян вирус, бактери, бүлэн хүртэл үлддэг. Эдгээрийг их хэмжээгээр цусанд орсон хүчилтөрөгч боловсруулж хайлуулж, устгадаг. Хүн зарим өвчлөлөө дархлаагаараа эдгээдэг. Агаар салхинд гарахад өвчин эдгэх нь ч байдаг. Энэ бол биед хүчилтөрөгчийн хэмжээ ихэссэнийх юм.

Энгийнээр бол цусаар хийдэг озон эмчилгээ цусан дотор байх ёстойг байлгаж, байх ёсгүйг устгаж өгдөг гэж ойлгож болно.

Жирэмсэн эхэд хүчилтөрөгч дутагдахад урагт мөн илэрдэг. Ургийн хүчилтөрөгч дутагдахад тархины эд, эсүүд хамгийн эхэлж өртдөг нь АНУ–д хийсэн судалгаагаар батлагдсан. 18 жилийн турш 84 мянган хүүхдэд судалгаа хийсэн байдаг. Судалгаагаар жирэмсэн эхийн хүчилтөрөгчийн хэмжээ их, бага, хэвийн байх нь төрж байгаа хүүхдийн тархины хөгжилтэй холбоотой байсан. Манайд элбэг байдаг тархины даралт, тархины саажилт, тархины усжилт бүгд хүчилтөрөгч дутагдлаас үүсдэг болохыг баталсан. Хүүхэд хэт хөдөлгөөнтэй, хөдөлгөөн багатай нь хүртэл хүчилтөрөгчтэй холбоотойг энэ судалгаагаар тогтоосон. Манай эмнэлэгт жирэмсэн эхчүүд озоны эмчилгээ их хийлгэдэг. Эмчилгээний үр дүнд тонус нь багасч, ургийн хөдөлгөөн идэвхждэг. Жирэмсний хордлого тайлж, цус багадалтыг сайн эмчилдэг.

www.facebook.com/chinachlal.emneleg

Хаяг:

ХУД, II хороо, XIX хороолол, 10-37 тоот

Утас:

976-11-347799

 

 

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө