Төрийн байгууллагын урсгал зардалд долоон тэрбумыг тусгажээ

Т.САЙХАН

Нийслэлийн 2017 оны төсвийн орлогын хүлээгдэж буй гүйцэтгэлээр төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэр зургаан тэрбум 337.5 сая, нийслэлийн Замын сангийн төлөвлөсөн орлого хоёр тэрбум 685.5 сая төгрөгөөр тус, тус тасарчээ. Тиймээс нийслэл улсын төсөвт төвлөрүүлэх орлогоо найман тэрбум 238.3 сая төгрөгөөр бууруулж, 151 тэрбум 467.3 сая төгрөг болгон өөрчилж төсөвтөө тодотгол хийж байна.Үүнээс гадна улсын тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүждэг нийслэлийн боловсрол, эрүүл мэнд, хүүхэд хамгаалал гээд үйлчилгээний салбарын байгууллагуудын 2017 оны урсгал зардлыг зургаан тэрбум 939.8 сая төгрөгөөр нэмэгдүүлэн 329 тэрбум 688.9 сая төгрөг болгохоор тодотголд тусгажээ.   Нийслэлийн Засаг даргын багийнхны боловсруулсан 2017 оны төсвийн тодотголыг энэ чигээр батлах эсэхийг НИТХ-ын төлөөлөгчдийн саналаар шийднэ. Одоо хурал үргэлжилж, төлөөлөгчид асуулт асууж байна. 14.30 цагийн орчимд хуралдаан түр завсарлан эргэн орсон юм.

Эх сурвалж:www.polit.mn

 

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө