Зимбабвегийн Ерөнхийлөгч шинэ ардчиллыг амлаж байна

Ж.ЦОГЗОЛМАА

Зимбабвегийн дараагийн Ерөнхийлөгчөөр тодроод буй Эммерсон Мнангагва ард иргэддээ хандан шинэ ардчиллыг амлаж буйгаа зарлан мэндчилсэн талаар ВВС мэдээлэв. Тэрээр Роберт Мугабегийн оронд цөллөгнөөс эргэн ирж төрийн тэргүүний үүргийг гүйцэтгэхээр болж байгаа билээ. Мөн тэрээр 90 хувьд хүрээд байгаа ажилгүйчүүдэд шинэ ажлын байр бий болгоно гэдгээ ч зарлалаа. “Бид эдийн засгийн өсөлтийг хүсч байна. Бид энхтайвныг хүсч байна. Бид ажлын байр хүсч байна” хэмээн тэрээр Хараред цугласан олонд хандан мэдэгдэв. Ноён Мнангагва хоёр долоо хоногийн өмнө Өмнөд Африкт нислэгээр бууж ирсэн бөгөөд өнөөдөр тангаргаа өргөнө хэмээн улсын телевизээр мэдээлсэн байна. Мугабегийн 37 жилийн ноёрхлын дараа төрийн халааг авч буй түүнд ард олон их итгэл хүлээлгэж байгаа билээ. Эрх баригч Zanu-PF намын төлөөлөгчийн мэдээлж буйгаар өдгөө 71 настай ноён Мнангагва нь ирэх оны есдүгээр сард тохиох сонгууль хүртэл ноён Мугабег орлох юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө