Хүүхэд хүчирхийлсэн, хөнөөсөн хэрэгт цаазын ялыг сэргээх саналыг Ерөнхийлөгч яаманд хүргүүлжээ

С.САРУУЛ

 “Хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах төрийн бодлогын хэрэгжилтийг сайжруулах, олон нийтийн оролцоо, хяналт”   хэлэлцүүлэг Төрийн ордонд үргэлжилж байна.

Энэхүү хэлэлцүүлэг нь хүүхэд, эмэгтэйчүүдийн аюулгүй амьдрах, хүчирхийлэл, гэмт халдлагаас хамгаалуулах, хууль эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдал, хүүхдийн эрх, хамгааллын  бодлогын хэрэгжилтийн явц, төсвийн зарцуулалтын хүүхдэд ээлтэй үр дүнг нэмэгдүүлэх, шаардлагатай эрхзүйн зохицуулалтын шийдэл гарцыг хэлэлцэх, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах,  олон нийтийн оролцоо хяналтыг бий болгох зорилготой юм. Тиймээс энэ талын арга хэмжээг хэрэгжүүлэх хүүхэд, эмэгтэйчүүдийн аюулгүй амьдрах, эрхийн хэрэгжилтийг хангах, хүчирхийлэл, гэмт халдлагаас хамгаалах чиг үүрэгтэй төрийн бодлогын болон үйлчилгээний байгууллагууд, төрийн бус байгууллага,  иргэд, судлаачид, олон улсын байгууллагууд оролцож байна.

Хэлэлцүүлгийн үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга “Бага насны хүүхдийг хүчирхийлсэн, амийг нь балмадаар хөнөөсөн аллагад өршөөл үзүүлэхгүй” гэдгээ мэдэгдлээ. Мөн төрийн тэргүүн бага насны хүүхдийг хүчирхийлж, тарчлааж алсан гэмт хэрэгт цаазын ялыг сэргээх саналыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлжээ.    Хүүхдийн эрх, хүүхдийн эсрэг гэмт хэргийн өнөөгийн байдал, нөхцөлийг тодорхойлж нэгтгэн дүгнэснээр шаардлагатай эрхзүйн орчинг өөрчлөх боломжийг судлах. Мөн хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн байгууллагуудын өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг гаргаж ирэх, ажлын уялдаа холбоо сайжрах, Хүүхдийн эрхийг хамгаалах төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж хамтран ажилласнаар хүүхдийн эсрэг гэмт хэргийг дорвитой бууруулах гарц шийдлийг олох зэрэг үр дүнд хүрнэ хэмээн зохион байгуулагчид үзжээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө