Д.Амарбаясгалан улиран сонгогдлоо

МАН-ын Бага хурлын анхдугаар хуралдаанд өчигдөрТусгаар тогтнолын ордонд болж, Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгов.  МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх намын Ерөнхий нарийн бичгийн даргад Д.Амарбаясгаланг нэр дэвшүүлсэн бол танхимаас намын гишүүн Б.Баярмагнайг нэр дэвшүүлжээ. Намын дарга  У.Хүрэлсүхийн зүгээс МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа Д.Амарбаясгаланг үлдээх санал оруулж иржээ.  Улмаар Санал хураалтын дүнгээр Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Бага хурлын гишүүдийн 74.5 хувийн саналаар Ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогдлоо.

Эх сурвалж:www.polit.mn 

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө