МАН-ын хагарлыг эхлүүлсэн У.Хүрэлсүхтэй хариуцлага тооцох талаар намынхан нь ярьж эхэллээ

 

П.Мандах

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат 2017 оны арваннэгдүгээр сарын 2-нд “…“Өнөөдөр ч бид нар шившгээ тарьж өглөө. Хоорондоо талцчихаад Ардчилсан нам руу буруугаа чихэхээ боль. Би хувь хүн рүү битгий дайр гэж хэлдэг.Ард түмэн төрд итгэх итгэл үнэмшилгүй болсон. Энэ төрөөс баяжсан улс төрчдийн ард түмний талхыг булаасан үйлдлийн тухай л ярьж байна. Энэ дотор ашиг сонирхлын зөрчилтэй хүн зөндөө л байгаа. Зандаахүүгийн Энхболдын хоригт дээрэлхүүлж байвал та нарын хохь гэж хэлье. Өнөөдөр баялгийн хараалд бид нар орчихож. Ерөнхийлөгчийн хоригийн гол санаа нь Оюутолгой, Тавантолгой бусад уул уурхайн ордуудын ашигт малтмалын гадаадад гарч буй нийт мөнгөний орлого манайд ирж орж ирэхгүй байвал Ерөнхий сайд У.Хүрэлсүх та удахгүй шүү” гэсэн юм. Тэр үнэн хэлжээ.

Энэ үгийг сөрөг хүчний бүлгийн даргын үг гэхээсээ өнөөдрийн бодит байдал гэж хүлээж авбал зохино. Байдал ийм л байгаа.

Тэгвэл эрх баригч МАН-ынхан УИХ дахь цөөнхийн бүлгийнхэнд ингэж хэлүүлтлээ тарж бутарсны шалтгаан юу вэ? МАН-ын Их хурал болох гэж буй энэ өдрүүдэд яг энэ талаар маш их ярьж байна. Буруутай эзнийг ч олж тогтоож буй бололтой юм. Энэ тал дээр МАН-ынхны олонхийн харц У.Хүрэлсүх рүү чиглэж байна.

Учир нь 2016 оны сонгуулийн дараа МАН засгаа бүрдүүлээд ажиллаад л явж байсан. Эдийн засаг хүнд байлаа. Хамгийн гол нь дөнгж бүрдсэн засаг эхний жилдээ яаж ажилладаг билээ дээ. Ж.Эрдэнэбатын Засгийн газар тэгж л ажиллаж байсан.

Харин өнөөдрийн бужигнааныг Ж.Эрдэнэбатын Засгийн газрын дотроос эхлүүлсэн юм. Тодруулбал Шадар сайд У.Хүрэлсүх бужигнуулсан. Өөрөөр хэлбэл У.Хүрэлсүх өөрийнхөө ажиллаж байсан Засгийн газрыг унагаад Ерөнхий сайд болсон хүн. Яг үнэндээ тэр “гудамж”-наас л Шадар сайд болж байсан. 2016 онд МАН-ынхан хуйгаараа нэр дэвшиж гишүүн болоход У.Хүрэлсүх хаагуур нь үлдэж хоцроод ингээд явж байгаа нь бас л сонин.

Юутай ч Шадар сайд байхдаа эхлүүлсэн “хувьсгал”-аа Ерөнхий сайд болсноор дуусгасан У.Хүрэлсүхтэй намынхан нь хариуцлага тооцох талаар яриад эхэллээ. Учир нь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын хэлсэнчлэн 65-ын бүлгийн хоёр хуваагдал УИХ-ын үйл ажиллагаанд ч нөлөөлөөд байгаа билээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

 

 

 

20 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх.
  1. We should be cautious even though picking a locksmith, as we will
    need a skilled that will be ready to securely safe our treasured items.
    They are very inexpensive and can be found at your local department or hardware store.
    In certain emergency situations, the availability of an expert locksmith in Delta
    BC is really helpful for the users.

  2. m88

    As a result of their work, Positive View’s events have received
    coverage from the 3 major global television networks and have recently been streamed for online viewing.
    It took about a couple of months to learn the words as well as
    the raucous, discordant (to my ears) “melody. The first lesson you should learn using your online course is how to read chord charts.

  3. Many of these shows are operating out of bigger cities
    like New York or Los Angeles, which means you be able to travel totally free
    driving under the influence into the finals.
    These guides let you practice when you are ready and have the time and energy to
    do so. You need a special connector typically called a Fire wire
    or commonly known as as an IEEE 1394 high band connector.

  4. The art of ghazal singing has managed to entice millions throughout the
    globe. ” It was President Theodore Roosevelt who had given it the White House in 1901. Here it is possible to shop by theme or browse an entirely array of themes if you are sill unsure on which to base the party.

  5. The camera can make the brightest of scenes seem like
    it absolutely was taken during an eclipse.
    These guides allow you to practice when you are prepared and also have the
    time for you to do so. You need a special connector typically called a Fire wire or sometimes known as
    an IEEE 1394 high band connector.

  6. The art of ghazal singing has were able to entice millions around
    the globe. ” It was President Theodore Roosevelt who had given it the naming of White House in 1901. The first lesson you need to learn with your online course is how to read chord charts.

  7. Wоrking аs a contract paralegal has elements in itѕ favor, ɑnd factors which can be unfavoraƅle to some people.
    If a sense of joսrney and plеasure in your work life is wһat would swimsuit yoou the mօst effective, freeⅼancing could bee aɑn awesome choice for you!

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө