Харүмафүжи буруугаа хүлээж, хэрэгт холбогдсондоо уучлал хүсчээ

Т.САЙХАН

Японы сүмогийн 70 дахь ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж  цол багатай монгол бөхдөө гар хүрч, танхайрсан хэрэгт буруутгагдаж байгаа талаар Японы  хэвлэл мэдээллээр цацагдаж байна.  Харумафүжи сүмоч Таканоива А.Баасандоржийн толгой руу шар айрагны шилээр цохиж, гэмтээсэн талаар бичжээ.  Харүмафүжи болсон явдлыг хүлээн зөвшөөрч, хэрэгт холбогдсондоо уучлал хүссэн талаар Japan times мэдээлэв.  Улмаар ёкозүна кюүшюү башёг орхих хүсэлтээ Сүмогийн холбоонд бичгээр илэрхийлсэн байна.  Японы сүмогийн холбооны тэргүүн Хаккакү тэргүүтэй холбооны удирдлагууд өнөөдөр /11.14/ Фүкүока Кокүсай төвд цуглаж, Харүмафүжи аварга болон түүний харьяалагддаг Исэгахама дэвжээний ояката нараас болсон процессыг тодруулсан байна.

 Эх сурвалж:www.polit.mn

 

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө