Түрээсийн орон сууц төсөл таван байршилд хэрэгжинэ

С.САРУУЛ 

НИТХ-ын тэргүүлэгчдийн өнөөдрийн /2017.11.14/ хурлаар Түрээсийн орон сууцыг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх тухай хэлэлцэж дэмжих тогтоол гаргалаа.
Нийгэмд хүлээлт үүсгээд байгаа Түрээсийн орон сууцны  төслийг Сонгинохайрхан дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэр, Ханын материал орчимд хэрэгжүүлж нийслэлийн иргэдийг орон сууцаар хангах талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн засаг даргат даалгажээ.
Төсөл  таван байршилд хэрэгжих юм. Ханын материалд баригдах орон сууц нь 1002 айлынх байх бөгөөд айл тус бүр 33-75 мкв хэмжээтэй байх юм. Иргэд сард 300-350 мянган төгрөг төлөөд 15 жилийн дараа өөрийн болгох эсвэл ипотекийн зээлд хамрагдаж байраа авах боломжтой аж. Сар бүр төлөх түрээсийн үнэд банкны хүү  багтжсан гэдгийг тэргүүлэгчид хэллээ.  Газар шорооны ажил хавар эхэлж ирэх жилийн өдийд  байр ашиглалтад орох юм байна.
Түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдэд таивигдах шалгуур шаардлагууд нь түрээсийн орон сууцны журам, орон сууцны дэд хөтөлбөрт нарийн тусгах юм байна.

Эх сурвалж: www.polit.mn

 

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө