НИТХ-ын ээлжит хуралдааныг энэ сарын 24-нд хийхээр товлов

Т.САЙХАН

НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн /11.14/ хуралдаанаар Түрээсийн орон сууцыг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх, Орон нутгийн үйлдвэрлэлийн түншлэл дэд хөтөлбөр батлах, Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах дэд хөтөлбөр, Ой тэмдэглэх зөвшөөрөл олгох тухай зэрэг асуудлыг хэлэлцэж байгаа юм. Мөн НИТХ-ын ээлжит арванхоёрдугаар хуралдааныг энэ сарын 24-ний өдөр хийхээр товлов.  Харин маргааш /11.15/ НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Хурлын зохион байгуулалтын асуудал болон Нийслэлийн Засаг даргын 2017 оны үндсэн чиглэлийн явц, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэж батлах, Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 5-9 дүгээр сард хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тусгай төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцэхээр болжээ.

Эх сурвалж:www.polit.mn

 

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө