Багш нар цалингаа 20 хувь нэмэгдүүлэхээр боллоо

Т.САЙХАН

Багш нар цалингаа 50 хувиар нэмэгдүүлэхээр түр хороо байгуулан МҮЭХ-ны дэмжлэгтэйгээр улс орон даяар ажил хаялт зарласан билээ. Үүний хариуд нийт төрийн албан хаагчдад 300 мянган төгрөгийн нэг удаагийн урамшуулал олгохоор болсон. Уг асуудлыг багш нар цалин нэмэгдүүлэх түр хорооны зүгээс хүлээн авахгүй гэдгээ мэдэгдээд байгаа.

Өчигдөр /11.14/ ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа болон Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Ж.Батзориг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, өрнөөд буй нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй ярилцсан юм. Уулзалтаар багш нарын ажил хаялтыг зогсоож хүүхэд, эцэг эх, багш нарын эрх ашгийн төлөө хамтарч ажиллах зөвшилцөлд хүрсэн бөгөөд багш нарын цалинг 20 хувиар нэмэгдүүлэх зөвшилцөлд хүрч чаджээ.

Харин цалин нэмүүлэх түр хорооны багш нар уг тохиролцоонд нэгдэхгүй гэсэн байр сууриа өчигдөр орой цахим орчинд мэдэгдээд байна.

 Эх сурвалж:www.polit.mn

 

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө