С.Эрдэнэболд, Б.Болор-Эрдэнэ нар дахин мэтгэлцэнэ

Т.САЙХАН

Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчид өрсөлдөгчдийн сонгуулийн комиссоос /11.13/ мэдээлэл хийлээ. Нэр дэвшигч С.Эрдэнэболд, Б.Болор-Эрдэнэ нар одоогоор 13 аймаг, долоон дүүрэгт ажиллаад байна.  Улс төрийн намын шинэ соёл түгээх зорилгоор сонгуулийн хугацаанд бодлогын мэтгэлцээнийг хоёр удаа зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд  өмнө нь арваннэгдүгээр сарын 3-ны өдөр мэтгэлцсэн бол дараагийн мэтгэлцээн энэ сарын 16-ны өдөр болох юм байна. Одоогоор АЗХ-ны ерөнхийлөгчид өрсөлдөгчдийн сунгаанд оролцогчдод өгсөн саналын хуудсыг битүүмжлэн нийслэлд сонгуулийн комиссын журмын дагуу хамгаалалттай өрөөнд хадгалж байгаа юм байна. Саналыг энэ сарын 21- ний өдөр тоолж, дүнгээ эцэслэн гаргах юм байна. АЗХ-ны 90 мянган гишүүн санал хураалтад оролцоно. Мөн тухайн аймаг, дүүрэг тус бүрийн АЗХ-ны тэргүүн, тэргүүлэгчдийн сонгууль зэрэг зохион байгуулагдаж байгаа юм байна. Сануулахад, АЗХ-ны ерөнхийлөгчид С.Эрдэнэболд, Б.Болор-Эрдэнэ нар өрсөлдөж байгаа бол нийслэлийн АЗХ-ны тэргүүнд Ж. Сугарсүрэн, Э.Өлзийбаяр нар өрсөлдөж байна.

Эх сурвалж:www.polit.mn

 

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө