Д.Хаянхярваа өрсөлдөөнд орж магадгүй байна

Т.САЙХАН

Ирэх даваа гаригт МАН-ын 28 дугаар их хурал болж намын даргаа сонгоно.   Ерөнхий сайд У.Хүрэлсүх намын даргад өрсөлдөнө гэдгээ нэлээд эртнээс мэдэгдсэн.  Харин өнөөдрөөс /11.13/ тодорхой болж байгаагаар УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагийн нэр дуулдаж эхэллээ. Хэдийгээр өрсөлдөнө гэдгээ өөрөө зарлаагүй ч албан бус эх сурвалжууд мэдээллэж байна. Тэрээр төвийн хэвлэлүүдэд ярилцлага өгч, улс төрийн алхамуудад тайлбар хийгээд эхэлсэн нь Их хурлын бэлтгэл гэж ажиглагдаж байна.

Ийнхүү долоо хоногийн дараа болох МАН-ын даргын сунгаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, МАН-ын гишүүн Н.Дэмбэрэл нарын гурван ч хүн өрсөлдөх нь тодорхой боллоо.

Эх сурвалж:www.polit.mn

 

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө