Д.Должинсүрэн: Орон сууцны үнэ буурч төлбөрийн нөхцөл уян хатан болсон гэв

Ц.БАЯР

Энэ оны аравдугаар сарын байдлаар орон сууцны үнийн индекс өмнөх сараас 0.2 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 0.2 хувиар тус тус буурсан байна. Өөрөөр хэлбэл, шинэ орон сууцны нэг мкв-ийн үнэ 2 сая 178 мянган төгрөг бол харин хуучин орон сууцны нэг мкв-ийн үнэ 900 мянган төгрөгөөс нэг сая 200.0 төгрөг байна. Орон сууцны үнэ буурч байгаа гол хүчин зүйл нь тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн хуучин орон сууцны үнэ буурсан нь орон сууцны үнийн индекс буурахад нөлөөлжээ. “Одоогоор зах зээлд ашиглалтад орсон боловч борлуулагдаагүй 5900 орон сууц байгаа бол ашиглалтад ороогүй 15 мянган орон сууц байна. Ипотекийн найман хувийн зээл зогссонтой холбоотойгоор барилгын компани хувь хүн хоёрын хооронд орон сууцны лизенгийн зээл гэсэн шинэ хэлцэл бий болоод байна. Үүнтэй холбоотойгоор орон сууцны төлбөрийн нөхцөл уян хатан болсон” гэж “Тэнхлэгч зууч” компанийн гүйцэтгэх захирал Д.Должинсүрэн ярьж байна. Орон сууцны үнийн индексийг 2013 оны нэгдүгээр сараас тооцож эхэлсэн бөгөөд орон сууцны үнийн жилийн өсөлт 2014 оны гуравдугаар сард хамгийн өндөр буюу 23.7 хувьтай гарсан байна. Харин 2014 оны арванхоёрдугаар сараас орон сууцны үнэ /өмнөх оны мөн үетэй харьцуулахад/ буурч эхэлсэн. Хоёр жил гаруй үргэлжилсэн орон сууцны үнийн бууралт саарч, өнөөгийн байдлаар орон сууцны үнэ орон сууцны үнийн индекс анх тооцож байсан үеийн түвшинд хүрээд байна. Монгол банк, “Тэнхлэг зууч” компанитай хамтран 2017 оны арав дугаар сарын “Орон сууцны үнийн индекс”-ийг өнөөдөр /11.13/ тооцоолон, танилцууллаа. Энэхүү тооцоо, судалгаанд тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ болон хуучин, нийт 4918 орон сууцны үнийг хамруулжээ.

Эх сурвалж:www.polit.mn

 

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө