Г.Ариунбаатарын  “Орчлонд ижилгүй нутаг”

Т.САЙХАН

“Чингис хаан” одонт, гавьяат жүжигчин Г.Ариунбаатарын “Миний сонгодог III”  тоглолт хоёр өдөр үргэлжиллээ.  Дэлхийн дуурийн урлагийн олон амжилтын эзэн болсон түүний сонгодог үдшийн сайхныг энд ярих нь илүүц болов уу.  Содон гэмээр нэгэн үйл явдал нь тэрээр Ардын жүжигчин Н.Жанцанноров багштайгаа хослон дуулж үзэгчдэд бэлэг барив.  Тэд “Орчлонд ижилгүй нутаг” уран бүтээлээ  хүргэлээ.

“Тэртээд цэлийх тэнгэрийн доор

Монгол хүний ѳлгий бий

Тэнүүн талын уудамд ч холдоогүй

Монгол хүний сэтгэл бий” гээд энгийн үгтэй энэ дуу эгэлгүй уран бүтээл болжээ.  Төгөлдөр  хуур  эгшиглүүлж, сэтгэлээ хөглөн, нүдэндээ нулимстай өлгий нутгаа санан дуулсан нь хүмүүсийн сэтгэлийг огшоож  орхив.   Энэхүү дууг Н.Жанцанноров гуай Хѳх нуурын нэгэн монгол эмэгтэйтэй танилцсаныхаа дараа бичжээ. Тэр “Өлгий нутгаа харахсан, өглѳѳ бүхэн л цайныхаа дээжийг ѳргѳх юм” гээд нулимс унагаж байсныг бодон бодон нэг дууны шүлгийг  тэрлээд ая хѳгжмийг нь зохиосон байна.

 

“Орчлонд ижилгүй нутаг”

Алтан шаргал нарны доор

Амьтан бүхний жаргал бий

Амин голоос ч алдран алдраагүй

Ариун хайрын минь ундрага бий

Өлгий нутгаа хармаар байна

Өѳрийн эрхгүй уйлмаар байна

Өглѳѳ үдэшгүй дуулмаар байна

Өнчин зүрхээ ч ѳргѳмѳѳр байна

Мѳнгѳн цацлагт сарны доор

Мѳрѳн гол минь мяралзан бий

Мянган мянганаар ч тасран тасраагүй

Миний дээдсийн заяа бий

Оройлж түгсэн оддын доор

Онгон цагаан хүлэг минь бий

Омголон нойронд ч үргэлж зүүдлээстэй

Орчлонд ижилгүй нутаг минь бий

Өлгий нутгаа хармаар байна

Өѳрийн эрхгүй уйлмаар байна

Өглѳѳ үдэшгүй дуулмаар байна

Өнчин зүрхээ ч ѳргѳмѳѳр байна  гэсэн энэхүү уран бүтээлийг сонсоорой.

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө