Орхон аймагт замын хөдөлгөөнийг хаажээ

С.САРУУЛ

Хөдөө орон нутагт их хэмжээний цас орсноос зарим газар нөхцөл байдал хүндэрсэн байна. Тухайлбал, өнөөдөр /2017.11.12/ 13:00 цагийн байдлаар Орхон аймагт орсон их хэмжээний цасны улмаас Замын нөхцөл хүндэрч 12:00 цагаас тус аймгийн Засаг дарга тодорхойгүй хугацаагаар гарах хөдөлгөөнийг хаах үүрэг Цагдаагийн газартаа өгсөн байна.

Сэрэмжлүүлэг:

-Цаг уур орчны шинжилгээний газраас ирэх өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг гаргахжээ. Энэ сарын  13-нд нутгийн зүүн хагаст, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас, 14-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар, 15-нд зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна.  Салхи 13-нд говь, талын нутгаар, 14-16-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. 15-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө