“Бид юу хийдэг вэ” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Ц.БАЯР

Хүүхэд хамгаалах үндсэн үүрэгтэй сургуулийн нийгмийн ажилтнууд үүрэгт ажилдаа цаг зав гарах боломжгүй байгаагаас хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд болон бусад гэмт хэрэгт өртөх  нэг шалтгаан болж  байна гэж  Баянзүрх дүүргийн  84 дүгээр сургуулийн нийгмийн ажилтан С.Өлзийбаяр  “Бид юу хийдэг вэ” сэдэвт уулзалт хэлэлцүүлэгт  “ Сургуулийн нийгмийн ажил” илтгэлдээ онцолж байна. Нийгмийн ажилтнууд хичээл заахаас бусад сургуулийн арын албаны бүхий л ажлыг өдөр тутамд хийдэг аж. Тухайлбал, мэдээ тайлан гаргах, хичээлээс гадуурх урлаг соёлын ажил зохион байгуулах, эцэг эх, хүүхдийнгомдол, санал хүсэлт хүлээн авч уламжлах сургуулийн  цэвэрлэгээ гэх мэт 13 төрлийн ажлыг амжуулах гэсээр байтал  хүүхэд хамгаалах үндсэн ажилдаа  цаг хүрэлцдэггүй байна. Энэ нь  сургуулийн хүүхэд хамгаалах үндсэн ажлын стандарт, ажлын байрны тодорхойлолт тодорхойбайдаггүйтэй холбоотой ажээ. Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч эмэгтэйчүүд санаачланАрдчилсан Эмэгтэйчүүдийн холбоотой хамтран гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэх, урьдчилан сэргийлэх, хүчээ нэгтгэх, дуу хоолойгоо төр засгийн шат шатны байгууллагуудад хүргэх зорилго бүхий “Бид юу хийдэг вэ” сэдэвт хэлэлцүүлгийг Баянзүрх дүүргийн Жанжин клубт өнгөрсөн тав дахь өдөр зохион байгуулсан юм.

Уулзалт хэлэлцүүлэгт Хүүхэд хамгааллын тухай хуулинд заагдсан Хамтарсан багт ордог хорооны засаг дарга, хорооны нийгмийн ажилтан, сургуулийн нийгмийн ажилтан, цагдаа, хэсгийн ахлагч, төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үүрэг бүхий ажилтан албан хаагчид, дүүргийн удирдлага 300 гаруй хүн оролцсон юм. Хамтарсан багийн өнөөгийн байдал, нийгмийн ажилтны үүрэг оролцоо, тулгамдаж буй асуудал сайжруулах арга зам”, “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа”, “Сургуулийн нийгмийн ажил” зэрэг сэдвээр илтгэл тавигдав. Мөн Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооны Охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг тэмцэх Ажлын хэсгийн гишүүд, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн,судлаач Б.Цолмонбаяр, Л.Болормаа нар  ээжүүдийн дунд хийсэн судалгааны дүн, хүүхэд хамгааллын олон улсын стандарт, бэлгийн хүчирхийллийн хор уршиг, эрх зүйн орчны талаар мөн тус ажлын хэсгийн гишүүн, Хүний эрхийн хуульч М.Ичинноровын орчуулж хэвлүүлсэн НҮБ-ын загвар стандартуудыг танилцууллаа.Улсын хэмжээнд хүүхэд хамгаалах , мэдлэг мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, урьдчилан сэргийлэхэд жилд 30 орчим тэрбум төгрөг шаардлагатай байдаг юм байна. Гэвч энэ мөнгө төсөвт бүрэн сууж  өгдөггүй аж. Харин энэ жил Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо идэвхи гаргаж ажилласаны үр дүнд таван тэрбум төгрөг төсөвт суулгаж  батлуулж чадсан байна. Хэлэлцүүлэгээс гарсан санал, хүсэлт зөвлөмж, уриалгыг  Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ш.Ганчимэг, Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясахнартөгсөн юм.
Дашрам ддурдахад энэ онд Баянзүрх дүүрэг НҮБ-ын “Хүүхдэд ээлтэй орон нутаг, Хүүхдэд ээлтэй дүүрэг ”хөтөлбөрийн хүрээнд ‘’Гэр бүлийн хүчирхийллийг бууруулах чиглэл’’-ээр олон үйлажиллагаа зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө