“Чингисийн одон”-г хэн хүртэх вэ?

Т.САЙХАН

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн энэ жил арваннэгдүгээр сарын 19-ны өдөр тохиож байна. Тиймээс энэ жилийн “Чингис хаан” одонг хүртэх хүнийг дараагийн долоо хоногт тодруулах гэнэ. Одоогоор хэнийг шагнах нь хараахан тодроогүй байна.

“Чингис хаан” одонгоор 2005 оноос өнөөдрийг хүртэл  доорх арван хүнийг шагнажээ.

  • Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат
  •  Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав
  •  Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн
  • Төр, нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж
  •  Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди
  •  УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл
  •  Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном
  • нэрт эрдэмтэн, физикч Х.Намсрай
  • Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч, Г.Мэнд-Ооёо,
  •  Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатар нар үүний өмнө энэхүү эрхэм дээд шагналын эзэд болсон юм.

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө