О.Содбилэг: Төсвөө батлуулаагүй байж юун уулзалт вэ Ерөнхий сайд аа

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы хуралдаанаар өнөөдөр /11.10/ 2018 оны төсөв болон түүнийг дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцсэн.  УИХ-ын гишүүн О.Содбилэг чуулганы хуралдааны үеэр “Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс УИХ, Засгийн газрын гишүүдийг 2018 оны төсөв батлагдсантай холбогдуулан 16.00 цагт уулзалтад урьсан байна. 2018 оны төсвөө батлаагүй байж яагаад ийм уулзалтад урьж байгаа юм бэ” гэв. Үдээс өмнөх чуулганы хуралдаан нь ирц хүрэхгүй төсвийн гуравдугаар хэлэлцүүлгээ ч хийгээгүй байхад Ерөнхий сайд нь төсөв батлагдсантай холбогдуулан уулзалт зохион байгуулахаар яарч байгаа бололтой.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө