Леонардо Бонучи: Бид  дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд заавал оролцох ёстой

Ц.ОЮУНБОЛД

Ирэх жил ОХУ-д  болох Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах  тэмцээнд оролцох эрхийн төлөөх тэмцээнүүд явагдаж байгаа. Тэгвэл энэ тэмцээнд оролцож байгаа багуудын нэг болох Италийн АС Милан багийн хамгаалагч Леонардо Бонучитай “Fifa.com” сайтынхан ярилцлага хийснийг толилуулъя.

Леонардо Бонучи

30 настай

-Италийн үндэсний шигшээ багт 75 удаа тоглож, таван гоол оруулсан.

Өмнөд Африкт 2010 онд,2014 онд Бразилд болсон хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд  тоглосон. Мөн 2012 болон 2016 онд болсон Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд тоглосон.

-Италийн шигшээ баг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ олж авахын тулд Шведийн шигшээ багтай тоглоно. Энэ тоглолтоос  юу хүлээж байна вэ?
-Шөвгийн тоглолтод Голландын багийг хожиж илт хүчтэй болохоо харуулсан Шведийн багтай хийх тоглолт их ширүүн болно. Бид Италичууд.  Италийн шигшээ Дэлхийн аваргын тэмцээнд заавал оролцох ёстой. Тийм болохоор сайн тоглох болно.

Información y privacidad de TwitterAds

-Шведийн багийн зүгээс танай багийг сандаргаж мэдэх чадвар байна вэ. Энэ талаар?

-Энэ баг өөрийн түүхэн дэх хамгийн шилдэг тоглогчдын нэг Ибрагомивич Златан шиг тоглогчоо алдсан хэдий ч түүнийгээ нөхөж нягт нямбай,ухарч няцахгүй,гоол бүрийн төлөө тэмцэлдэж мөн  гайхалтай гэнэтийн тоглолт үзүүлж чадах баг.

Тэгвэл танайхаас ямар хариу цохилт хийх гэж байна.

Энэ хоёр тоглолтод бидний харуулах ёстой чадвар нь бид нарыг үргэлж ирээдүй руу хөтөлсөн чадвар. Бид нэгдмэл,хүчтэй баг байх ёстой. Бид ингэж чадсанаар Италийн хөлбөмбөгийн түүхэнд төдийгүй улсдаа  болон дэлхийд танигдсан амжилтад хүрсэн. Италийн шигшээ баг хамгийн сүүлд Дэлхийн аваргаас хасагдсан шалтгаан нь дотроо зөрчилтэй байсан явдал. Гэвч манай ард түмэн шигшээ багийг бүрдүүлснээр  бид Дэлхийн аварга баг болсон явдалд  дасгалжуулагч Липпид талархах хэрэгтэй. Бидний хүч чадал бол хэцүү бэрх цагт эв нэгдэлтэй байхад оршино. Харин одоо италийн хөлбөмбөг хүнд хэцүү үеийг даван туулж байгаа биш,бид хожигдохгүй байхыг хүсч байна.Үүнийгээ Шведийн багтай хийх тоглолтоор харуулна.

Италийн баг шөвгийн тоглолтод хүнд байдалд орсон.  Таны бодлоор,Скаудра Азура тэмцээнд Италийн шигшээ баг өрсөлдөгч багаа хожино гэхэд эргэлзэж байсан уу?

-Бид Испанийн багт хожигдсон нь багт асуудал авчирсан.Учир нь бид Испанийн багаас давуу биш гэдэгтээ итгэж байсан юм.Гэхдээ бид тэднээс хүчтэй болохоо дараагийн тоглолтоор харуулах болно. Хожигдсон нь Италийн багийн өөртөө итгэх итгэлд ялимгүй нөлөөлсөн  Харин одоо Италийн шигшээ багт  өөрчлөлт, шинэчлэлт хийгдэж байгаа.Тиймээс бид тэсвэр тэвчээртэй байх хэрэгтэй. Мөн багийн хуучин тоглогч болох бид нар шинэ залуу тоглогч нарыг дэмжиж,урамшуулж байх ёстой.

-Скаудра Азура тэмцээнд 1958 оноос Италийн баг ялагдал хүлээж байгаагүй. Энэ удаагийн ялагдал нь Италийн шигшээ багт давхар дарамт болно гэж бодож байна уу?

-Энэ нь бид нарт давхар дарамт болох ёсгүй.  Бид энэ бол цаг хугацаа бол цаг хугацаа гэдгийг нь мэдэж байгаа. Гэхдээ италичууд бид хүнд бэрх цагт жаахан хичээвэл дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болно.

Харин сонирхуулахад Швед болон Италийн шигшээ баг 23 удаа таарч тоглож байжээ.  Үүнээс Италийн баг 11 удаа ялалт байгуулж, дөрвөн удаа хайнцаж байсан байна.  Энэ баг нь 1930 онд Урагвайд мөн 1958 онд Шведэд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилтгүй оролцсон байна. Харин энэ удаа Шведийн багийг хожиж чадвал ирэх жил ОХУ-2018 дэлхий хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болох юм.

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө