“Ариун” ариун цэврийн цаас хэрхэн бүтдэг вэ?

Д.ОЮУНЧИМЭГ

“Зууны мэдээ” сонин үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжин дотоодын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн явц болон тухайн бараа ямар шат дамжлагаар явж хэрэглэгчиддээ хүрдгийг уншигч танд хүргэхээр “Маrket watch” буланг хөтөлж  байна. Энэ удаагийн зочноор “Хөгжил трейд” компанийн “Ариун” үйлдвэрийн бүтээгдэхүүн “Ариун” ариун цэврийн цаасыг хэрхэн хийж байгааг хүргэхээр зорилоо.

“Хөгжил трейд” компани 15 жилийн өмнө байгуулагдсан бөгөөд ариун цэврийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. “Ариун” брэнд нь 60 гаруй нэр төрлийн ахуйн хэрэглээний ариун цэврийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Тус үйлдвэрийнхэн олон улсын стандартад нийцсэн чанартай бүтээгдэхүүнээр хэрэглэгчдээ үйлч­лэхийг нэн тэргүүний зорилгоо болгодог ажээ. “Ариун” ариун цэврийн цаасны түүхий эдийг урд хөршөөс худалдаж авдаг байна. Ингэхдээ стандартад нийцэж байгаа эсэхийг нь Хятад улсын гаалийн шинжилгээгээр баталгаажуулдаг аж. Үүний дараа мөн дотооддоо шин­жилгээнд хамруулдаг хэмээн “Хөгжил трейд” компанийн гүйцэтгэх захирал Р.Отгонцэцэг хэллээ. “Ариун” ариун цэврийн цаасанд өнгө нэмж буй цэнхэр будгийг хүнсний зориулалтаар ашигладаг бөгөөд хүний биед харшил өгдөггүй зэрэг давуу талтай ажээ.

Ариун цэврийн цаасаа хэвлэх байдалд бэлтгэнэ.

Ариун цэврийн цаасаа хэвлэх байдалд бэлтгэнэ.

Бүрэн автомат машины программд ямар хэмжээгээр тасдах, будагны хольцны хэмжээг оруулж өгнө.

Ариун цэврийн цаасаа хэвлэх байдалд бэлтгэнэ.

Программд заасан хэмжээгээр тасдан цаасан уутаар бүрнэ.

Программд заасан хэмжээгээр тасдан цаасан уутаар бүрнэ.

Цаасны граммыг тодорхойлно.

Түгээлтэд гаргахаас өмнө

Хэрэглэгч таны гар дээр “Ариун” ариун цэврийн цаас очиход бэлэн боллоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө